Ховд нутаг руу аяласан нь

Олон жил сурсан хүн хэдэн сар амарчиж болох байлгүй гэсэн шиг энэ зуныг бол аялал амралтаар дүүрэн өнгөрүүлж байна. Амраад л, зугаалаад л, эх орныхоо сайхныг бахдан явж, цээж дүүрэн амьсгалж, сэтгэл тэнийн явах юутай гайхамшигтай билээ гэдгийг энэ л нутагт өсөж ториносон хүн бүр мэдрэх буй за. Мөн Ховд аймгийн Зэрэг сумын 90 жил тохиож байсан тул тэндээ саатлаа. Захчин түмэн минь ажилсаг, бие биендээ их элэгсэг, зочломтгой, мөн энэ нутгийнхан Монгол улсын Ерөнхийлөгчийн төрсөн нутаг гэж, мөн түүгээр их бахархдаг юм билээ. Баруун аймгуудын засмал зам ч тэр тасарсан хэсгүүдийг нь эс тооцвол сайхан замтай ч зөрөн өнгөрөх машин харин цөөхөн санагдсан.

Харин ерөнхийдөө шүүмжлэлтэй бодогдож байсан нэг зүйл бол Зэрэг сумын 90 жил ч бус бусад аймаг, сум, хотын түүхт ойн баярууд байлаа. Хүний амьдралын бүхэл бүтэн нэг амьдрал эхлээд дуусах энэ хугацаанд бид хуучны амьдралдаа амьдарсаар л байгаа нь. Бага байхын л сумын төв, сум гэдэг нэгж ийм л байсан, одоо ч тэр хэвээрээ. Гадныхан хэрэв сонсвол 90жилийн турш та нар ийм л зүйл хийсэн юм уу гэмээр. Та ч гэсэн бодоод үзээрэй. Энэ бодлыг минь үгүйсгэх хүмүүс байгаа л байх, би ч гэсэн өөрөө ч үгүйсгэж чадна. Гэхдээ л үгүйсгэж өмөөрөхдөө бус илүү орчин цагийн амьдрал руу хурдан шилжмээр...
Ингээд зүүн хязгаарын хүү би бээр анх удаагаа баруун аймаг руу хөл тавьж үзсэн аялал минь энэ билээ. Гайхамшигтай уул тал, говь, ус мөрөн хосолсон газар байлаа. Сүрдэм сүрдэм уулс Тэнгэр түшин дүнхийх шиг. Өөрийн бяцхан чадан ядан оролдох гэрэл зургийн дуранд буусан зурагнуудаасаа та бүхэнтэйгээ хуваалцая. Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд нутгуудаар хамтдаа аялна уу.

Ховд аймгийн Зэрэг сум. Алтан тээлийн хөндийд идээших буянт сүрэг.

Хүний юугаа өмсөх нь надад падлийгүй ч үүнийг хараад тэсгэлгүй зургийг нь авчихсан. Нүүрийг нь зах нь битүү хаана. Аса стиль юм гэсэн шүү дээ тлллл
Захчин хүүхэд нутгийнхаа 90 жилээр наадамлаж явна.
  

Ёстой зурганд нэр өгч чадсангүй. Та өгчихөөрэй. Зэрэг сум,Ховд аймаг.

Хөх тэнгэрийн эзэн шувуу хайрхадын орой, бэлээр эргэнэ. Зэрэг сум. Ховд аймаг.

Шувууд нутаг буцаагүй. Зэрэг сум. Ховд аймаг.


Хөх тэнгрийн уудамд шувууд дураараа цэнгэдэг юм...

Захчин хүүхдүүд сумынхаа 90 жилийн ойн наадамд мэндчилгээ дэвшүүлэх гээд хүлээж байна.

Миний замын хань. Хотын цагаан охин явсан хөөрхөн халтайгаад ирсэн хэхэ


Говь-Алтай аймаг. Говь нь уулс нь хосолсон сайхан нутаг байна лээ.

Тэмээг хараад тэмээний ойн амьтдад хамаг байдгаа өгдөг үлгэр санаанд орлоо. Хэрэв тэдэнд өгөөгүй бол үгүй ээ мөн сайхан сүрлэг амьтан байх байж ээ гэж бодов.

Их говийн эзэн тэнгрийн амьтан.

Өнчин ботго эхийгээ хайна...

Нутаг сайхан тайван, тэмээн сүрэг минь налгар налайж байх...

Уулсын энгэрээр явж байгаад археолог ийн олдвор оллоо шд. тлллл

Хол замын түшиг, олон аялалын хань болсон Hummer машин маань Зэрэг сум руу орохын наахна талд.

Зэрэг сумын урд байрлах өндөр хайрхадын орой дээгүүр гарч зураг авлаа.

Холбоо нуур. Зэрэг сум, Ховд аймаг.

Малчин айлууд минь тайван сайхан зарим тохиолдолд атаархмаар амьдардаг юм билээ.

Захчин охид Зэрэг сумынхаа наадамд мэндчилгээ дэвшүүлэх гээд гараагаа хүлээж байна.

Удаан хүлээсэн ядар ч дээ.

Энэ зүгийнхний нэг сонин зүйл нь ийм шавар байшин ихтэй юм билээ. Мод ховортой учраас шавраар байшин барьдаг, Монгол гэрийг салхи шороо нь тэсгээдэггүй юм гэсэн.

Цэцэгсийг тайтгаруулж чамайгаа аргадая.... ляляляля



Говийн ганц айл. Говь-Алтай аймаг.

Малчин айл. Алтан тээлийн хөндий. Зэрэг сум. Ховд аймаг.

Говийн гол. Говь-Алтай аймаг.

Говь-Алтай аймгаар давхиж явна. Явдал дунд зураг авах ч бас хэцүү юм билээ....

Говийн гол, ус. Говь-Алтай аймаг.

Говийн эзэн гүрвэл. Үлэг гүрвэлийн үр хойч ч юм билүү.

Ханчидын хавцал. Манхан сум. Ховд аймаг.
Их том хавцал байна лээ. Талаар давхиж яваад гэнэт доошоо ороод явчихна, их өндөр. Мэдэхгүй хүн бол яваад уначихмаар л юм байна лээ.

Ханчидын хавцал дундуур урсах гол. Хадны завсраар, хавцалын хананаас олон зүйлд ашиг тустай рашаан урсаж энэ голтой нийлдэг юм байна лээ.

Хараацай. Энэ зургийг хараад Эрхий мэргэний үлгэр санаанд оров шд. хэхэ.

Дээр хэлсэнчилэн байшин, хашаа хороо нь бүгд ийм шавар.

Өвөлжөө нь уулын оройгоор байдаг юм байна лээ. Мөн мод ховор учир том том чулуугаар хашаа хороогоо босгодог юм билээ. Их ч бат бөх.


Аль хэдийн тэнгэрийн хаяа улайж, нар хэвийх үеэр өөрсдөө ч мэдэлгүй явсаар 3000 гаран метрийн өндөрт гарч ирсэн байлаа. Овоонд мөргөхөөр явж байна.

Ээлжит археолог -н олдвор минь.

Энэ нуурын нэрийг санахгүй байгаа юм аа. Зэрэг сумын хажууханд байрладаг олон шувуу цугласан нуур байсан.


Ховд хот руу орохын өндөрлөг дээр.

Сэнхэрийн агуй үзээд хөдлөх гэж байна.

Ханчидын хавцалын дэргэд.

Дээр өгүүлсэн Ханчидын хавцалыг бодвол арай жижигхэн Хөндлөнгийн хавцал.

Хөндлөнгийн хавцал.

Ай сайхан нутаг минь. Шуналтны гараас холхон байг.

Өөрийн минь зураг бараг үлдэггүй юм. Ганц нэг зураг зорин үлдээв. Хөндлөнгийн хавцал.

Манайхан А-аар суугаад байсан. Би ч хэмжээндээ л байя гээд .... хаха

Монгол орны 9н гайхамшигийн 2т ордог Сэнхэрийн агуй. Дотроо маш том бөгөөд хэд хэдэн тийшээ салсан салаатай. Мөн дотор нь эртний хүмүүсийн үлдээсэн хадны сүг зураг байдаг юм билээ. Гайхамшигтай.

15ны сар... Дэлгэр сум, Говь-Алтай аймаг. 







Жаргалант хайрхан цаана нь харагдаж байна.

Уулсын оройгоор давхиж явахад нар хэвийж эхлэнэ. Үүлсийн сүүдэр, уулсын орой, нарны гэрэл нь урлагийн бүтээл мэт гайхамшигтайгаар нүд баясгана.

Өглөө сэрэхэд сэрүүн хоносон шөнийн маргааш уулсын орой дээгүүр цас бударсан байхыг харлаа.

Говийн гол. Говь-Алтай аймаг.

Ханчидын хавцлаас гарч явахдаа ийм чулууг олж харсан юм. Өөрийн эрхгүй нутгийн чулуу нэртэй дуу аманд аялагдаж байлаа. Саврын хумаснаас өмөөрсөн Алтан нутгийн минь Шувууны амьтай чулуу минь гэж нэр яруу найрагч Гүрбазаргуай шүлэглэсэн байдаг билээ.

Сэнхэрийн агуй дотроос гадагш дурандвал... Доор Сэнхэрийн гол урсана.

Зэрэг сум руу орохын наана байдаг Хуш моднууд. Энэ хавийнхаа байгаа цөөхөн хэдэн мод нь гэв.

Ховд хот руу орох хаалга. Харин хаалган доогуур нь биш хаалганы хажуугаар нь гардаг юм билээ. Засмал замаа хажуугаар нь барьчихсан гэсэн үг.

Нар хэвийх агшин нуурын толионд бууж, уулсын толгойг бүлээцүүлнэ. Зэрэг сум. Ховд аймаг.


Өөрийн эрхгүй "... тээж явдаг шүү сэтгэлдээ" гэж дуу аялагдсан энэ үзэсгэлэнт газар бол Сутай цагаан хайхан байлаа. Холоос харагдаж сэтгэл баясгана. Ойртоод ирэхэд хэлэх сайхан үгс ч багадана.


Өвөрхангай аймгийн төвөөс холгүй Монгол түмний морины Их шүтээний суврагууд.

Зэрэг сумын шүээн суврага.

Говьд зогсох ачааны тэрэгний тэвш.

... Миний монголын тэнгэрт өдөлсөн шувуу
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй....  


Алтан тээлийн хөндийд байрлах малчин айлын унаганы зэл.

Комментариев нет

Технологии Blogger.