Өөрийгөө хайсаар

Өөрийгөө хайгаад л... Мангартаж өгнө өө

Энэ блогтоо би зөвхөн өөртэйгөө холбоотой, өөрийнхөө хийсэн, бүтээхэд оролцсон зүйлүүдээ л хийхээр шийдсэн юм. Өмнө олон төрлийн л зүйл оролдож үзлээ. Янз бүрийн блог, сайтуудыг ажлуулж ажлуулж эцэст нь залхсан уу яасан яг л өөрийн зүйлийг хийдэг, ямар ч цензургүй зүйлсийг өөрийн хүслээрээ хийж, орилж чарлахаар шийдлээ.
Нэг талаас нь ийн хийж буй маань миний бас л нэгэн монголын сайт блогууд дээр харагддаг харамсалтай дүр зургаас болсон байх. Тэр нь юу гэвэл манай сайт блогууд ихэвчилэн энд тэндээс элдвийн юм цуглуулж байдгаараа өөрсдийн гэх содон зүйлгүй бүгд л хэвэлсэн юм шиг ижил мэдээлэл, дуу бичлэгтэй болсон нь юм. Ингэснээр бидний хувь хүн бүрээс гарах үзэл бодол, бүтээмж үгүй болох сул талтай. Би өөрөө нэг их ийм бүтээмжийг гаргах гэж байгаа даа биш ч зүгээр л өөрийн зүгээс энэ бодлоо туршиж үзэх гэж байгаа юм. Гэхдээ өөрийнхөө блогийг хүмүүст зарлаад сурталчилаад ч байхыг хүссэнгүй. Ихэнх үед нууцлаг байвал илүү надад амар ч юм шиг. Зүгээр л өөрийнхөө бодол сэтгэлийг бичиж тайвширах юм уу даа...

Яагаад өөрийгөө хайна гэж... тиймээ өөрийгөө л хайж би энд ингэж бичиж сууна. Би яг өөрийгөө хэн бэ гэдгээ хэсэг хугацааны дараа эргэж блогоо харж дүгнэлт хийх гэсэн юм. Тиймээс л өөрийн бодол сэтгэлийг цензургүй сийрүүлэе гэсэн учир энэ.

Комментариев нет

Технологии Blogger.