Надад тохиолдсон нэгэн хөгжилтэй явдал

Өчигдрөөс хойш бодогдоод инээд хүрээд болдоггүй. Энд л бичихээс... Гэхдээ ер нь надад нэг их хөгжилтэй зүйл тохиолдох нь бага байдаг юм шиг байгаан. Эсвэл байнга инээж, тоглож явдаг болохоор тэр болгоноо санадаггүй ч юм уу. Харин энэ нэг юм бүр инээд хүргээд болдоггүй хэхэ

Нэлээн хэдэн жилийн өмнө монголд амралтаараа очоод өмнө хийдэг байсан ажлаа хийхийн хажуугаар тухайн үед тэр ажил маань нэгэн тоглолт зохион байгуулж билетийг нь дуудлагаар хүргэж өгөх үйлчилгээг давхар хийдэг байлаа. Би ч амралтаараа очсон хүн гар нийлж хамтран удаан ажилласан тэдэндээ туслахын зэрэгцээ давхар зуныхаа ажлыг хийж бас ч үгүй хэдэн төгрөгийн цалин авдаг байсан юм. Ер нь бол амралтаараа Монголд очоод ажил хийлгүй өнгөрсөн үе бараг байхгүй гэж хэлж болно доо.
Ингээд нэг удаа билет хүргэх үйлчилгээнд явж байлаа. Орой болсон байна, 11р хороололд нэг айл 3н билет захиалсан захиалгыг нь хүргэж өгөх гээд манай дарга байрных нь гадаа машинтайгаа зогсцон, би хөнгөн шингэнээрээ дээшээ гардаг баатар гараад л айлынхаа хаалгыг тогшлоо. Өөдөөс нэг л танил царай, гэхдээ би хэн гэдгийг нь сайн санахгүй л "тоглолтын билет захиалсан уу" гэтэл тийм гэснээ, тэр нөгөө танил царайтай охин чинь мөнгөө өгөх гээд буталж задалж байх хоорондоо "чи чинь нөгөө манай анагаахад сурч байсан банди мөн тээ?" гэж байна. За тэгэхээр нь саналаа, нэг курсын маань охин байж гээд л, тэгсэн цаанаас нь нэг нь "өө танай сургууль юм уу?" гэсэн чинь харин "харин тийн, харагддаг байсын, тэгэж байгаад харагдахаа больцын, ийм ажил хийж байгаамуу?" гэдэг байгаа. Би бүр хэлэх үггүй болцон, ямар гадаадад сурч байгаа гэтэлтэй биш, тэгээд л тиймээ гэж хариулчихаад л мөнгөө аваад л гарсан.

Бүр мартагдсан байсан ийм тохиолдол минь яагаад гэнэт санаанд орж инээд хүргээд байсныг сайн мэдэхгүй юм. Гэхдээ би монголд амралтаараа очихдоо байнга ажил хийж, мэдээж хүссэн ажлаа шүү дээ. Олон хүмүүстэй уулзаж, олон газраар явдаг байлаа. Ер нь бол ажил нэг их голдоггүй л байсан юм.

Комментариев нет

Технологии Blogger.