Твиттер-ээ гэж

Сүүлийн нэг сарын хугацаанд Твиттер-т эрчимтэй сууж байна аа. Олон хүн ч анх орж байсныг бодвол ордог болж. Тэр ч хэрээрээ мэдээллийг хурдан авах боломжтой ба бага тэмдэгтэд багтааж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой юм. Нэг их олон юм ярьдаг болохоор яриагаа цэгцлэн багасгаж гол юмаа ярьж суръя гэж бодож энд сүүлийн үед нэгдлээ. Мөн дээр нь Фэйсбукээс зугтаж байгаа царай нь юм уу даа.

ФБ ч тэр Твиттер ч тэр олон төрлийн олон үзэл бодол,зан авир,мэргэжил,санаа оноотой хүмүүс байдаг ч Твиттер шиг илүү илэн далангуй гол юмаа ярилцаад байдаг,мөн хөгжилдөж амжаад байдаг социал сайтыг одоогоор өөрийг мэдэхгүй юм. Тиймээс сүүлийн үеийн миний сонголт энэ л юм уу даа...
Ер нь бол гол зүйл маань бол эерэг талын тухай дээр ерөнхийд нь дурдлаа гэж бодож байна. Бүгдийн эрх тэгш. Намайг дагагчид дотор Монгол улсын ерөнхийлөгчөөс авахуулаад энгийн нэгэн оюутан сурагч хүртэл байдаг,миний дагадаг хүмүүс дотор ч тэр. Бүгд бие биенийхээ бичсэн зүйлийг уншиж чадаад байгаа юм.
Харин сөрөг тал нь богино тэмдэгтдээ багтаах гэж их үгний товчлол хийдэг болж буй нь цаашдаа хэлний талаас ямар нэгэн хүндрэл гарах боломжтой юм. Мөн багасгаж бн гэснээр гадаад богино үгийг ашиглаж байна. Энэ нь өнөөдрийг хүртэл Монгол хэлний зөв бичих дүрмэндээ муу бидэнд хэзээ ч зөв бичих дүрмийг сургахгүйд хүргэж байгаа мэт. Нөгөө талаас маш их цагийг үрж байгаа нь ажлын бүтээмжид нөлөөлж,зарим нэг хүмүүсийг бүр ядаргаанд ч оруулж мэдэх юм. Мэдээж хувь хүний асуудал ч хэн хүнгүй бодож л байх хэрэгтэй.

Ингээд төгсгөлд нь хэлэхэд ТВИТТЕР мандтугай. Өөр илүү соц.сайт гарч иртэл :P

Комментариев нет

Технологии Blogger.