Google Translate-д тавтай морил Монгол хэл минь

2013 оны 12-р сарын 10ны энэ өдөр Дэлхийн хамгийн томд тооцогдох Google -н орчуулгын хуудасны цэсэнд Монгол хэл маань орсон нь баярлууштай хэрэг боллоо.
Одоогоос олон сарын өмнө /буруу санаагүй бол хавар/ УИХ-н дарга болон Мэдээлэл технологийн төлөөлөл болсон залуус нийлэн хуралдаж энэхүү ажлыг эхлүүлж байсан санаж байна. Харин өнөөдөр мөн энэ ажилд миний хувьдаа хүндэлдэг хүн болох УИХ-н гишүүн асан Д.Энхбат байгаа гэж ойлголоо. Хамгийн түрүүнд түүний ФБ хуудсан дээрээ бичсэн статуснаас энэ мэдээллийг харсан юм.

Ямартай ч Монгол хэл маань дэлхийн хэрэглэгчидийн гарт очсон нь Монгол хэл сурахыг хүсэх бусад орны хүмүүст тустай, дөхөм ажил болж байгаа юм. Мөн манай өөрсдийн залууст ч гэсэн Дэлхийн мэдээллээс хоцрохгүй байх боломж нээгдсэнд нь баяртай байна.
Өглөө олон хүмүүсийн компьютер дээр Монгол хэлний сонголт харагдахгүй байсан боловч орой гэхэд харагдаж эхэлсэн. Минийх дээр л лав тэгсэн. Бусдад бас адилхан байх.

    Сайны хажуугаар саар гэгчээр нэг зүйлд хувьдаа санаа зовдог юм. Энэ юу гэвээс одоогоос олон жилийн өмнө мөн Оросын ВКонтакте.ру соц.сайтыг Монгол хэл рүү хэсэг бүлэг хүмүүстэй нийлж орчуулж байхдаа санаа зовж байсан асуудал байлаа. Тэр үедээ Монгол хэлээ оруулж байгаа нь нэг талаас сайн хэрэг боловч нөгөө талаас монгол хэлтэй залуусыгаа гадаад хэл сурахгүй болгох сөрөг тал байгаа юм биш биз гэсэн эмзэглэл байсан юм. Гэхдээ одоогийн байдлаар тийм үр дүнд хүрээгүй байгаа боловч яваандаа энэ мэтчилэн орчуулганд орох сайт, хөнгөвчилсөн хэрэглээ нь юунд хүргэх бол гэсэн бодол....

Төгсгөлд нь энэ ажлыг гүйцэлдүүлж, цаг зав, мэдлэг боловсрол, хүсэл сонирхол,хүч чадал, нойр хоол, мөнгө зарсан залуусдаа бүгдэд нь талархал илэрхийлэе. Ямар их хэцүү ажил, ямар их ажил ордог болохыг хувьдаа гадарлах болсон би маш сайн ойлгож байгаа. Та бүхэнд амжилт хүсэе, энэхүү ажлаа улам сайжруулж ажлуулахыг ерөөе. Та нар, бид чадна аа... Би ч гэсэн тус болох бодолтой өгүүлбэрүүдэд нь үнэлгээ өгч байгаа :)

Комментариев нет

Технологии Blogger.