Дугуйтай адал явдал

Өчигдөр өглөө гадуур явах ажилтай болоод хэдэн өдөр гэртээ суусан хүн нуувчнаасаа цухуйлаа. Гэхдээ зүгээр ч байхгүй дугуй прокатын газар очиж дугуй авч гарлаа. Учир нь өмнөх өдөр нь хотын нийтийн тээврийн компаниуд үнэ ээ нэмнэ гэж өдөржин суулт зарлаж ажлаагүйтай холбоотой юм. Үүнд нь миний эгдүү хүрээд та нарт мөнгө өгөхгүй гээд дугуй уналаа, хоёрт эрүүл мэндээ ч бодсон за яадгийн гэж ийм шийдвэр гаргасан юм.
Дугуй прокаталахад 1 цаг нь 30грн, 3цаг нь 60, 12цаг нь 100, хоногоор бол 120грн гэж байлаа. Монгол мөнгөөр хэд болохыг мэдэхгүй юм. Одоогийн ханшаар бол 1 доллар 11,6грн байгаа. Ер нь бол боломжийн санагдсан.


  Дугуйгаа очиж сонгоод бичиг баримтаа аваад дээрх зурган дээр дугуйгаа унаад төв сургуулийн байр луу явлаа. Дугуйгаа авахдаа түгжээ аваагүйгээс болоод төв сургуулийн гадаа дугуйгаа үлдээчих хүн харж жаал зогсов. Хүн хүнд дамжуулж харуулж орж гарч ажлаа нэг юм амжуулсан сүүлийн дугуй харагч ангийн маань хэдэн арабууд эр бярыг үзүүлээд арын дугуйных нь гол төврийг хугалаа хаячихаж. Би ч "арай ч дээ, чамайг яаж даахын" гэж жаал шоолж дугуй засварын газар аваачиж янзлууллаа. Тэнд Байгал нуур орчимд төрсөн, хоёулаа чинь бараг нэг нутагийн хүмүүс байна шдээ гэсэн Орос ах байж байна, ингээд дугуйг маань янзалж өгч байх хоорондоо амьдралаа ярьна, санал бодлоо хуваалцана. Хамаг юмаа л ярьчихаж байгаа юм л даа ер нь. Бага байснаасаа болоод аав ээжийг нь шоронд хийхэд цуг шоронд өссөн, эхнэр маань гүрж эмэгтэй, би групп-т байдаг, зүрхний шигдээсээр 3н жилийн өмнө өвдсөн, ухаан алдсан гэх мэтчилэн ёстой хамаагүй ярьна. Манайхан бол ингэж ярьдаггүй байхаа тээ... хэхэ. Тэгээд цуг ажилладаг нэг залуугаа харснаа "Алив чи энэ залууг хар, ингээд инээгээд байж байвал Монгол хүн гэсэн үг, сайн харж ав" ч гэж байх шиг, хаха. Миний мэндийг Монголчуудад дамжуулаарай, Монголчууд гоё хүмүүс, би Буриадуудыг мэднэ, тэд Монгол хүмүүс шүү дээ гэх мэтчилэн ярьсаар дугуй засварын ажил дуусаж 70грн гэлээ. Би чамайг Монгол гээд, дээр нь оюутан болохоор чинь хямдхан хийж өглөө шүү, миний мэндийг заавал Монголчуудад дамжуулаарай, энэ хавиар явбал ороод ирж байгаарай гэсээр хоцорлоо.
   Дугуйгаа унасаар хотын захаар явлаа, Украины нэг сайхан зүйл бол хаа сайгүй модтой, хаашаа ч харсан модод, цэцэгс хүрээлнэ. Модон дотор орж шувууд дуулахыг сонсож, голын эрэг дээгүүр алхаж... заза доорх видеоноос сонирхоорой.
Өглөө гарсан хүн чинь мэдээж өлсөж байгаа... Байнга ордог Гүрж хоолны газар луу орвоо... Тэндээс орох болгондоо өөр өөр хоолыг нь амсдаг юм. Энэ удаа Хенкали авч иддэг баатар болсон, яг л бууз.Гэхдээ нэх инээдтэй жижигхэн махтай, мангар том гурилтай... хаха Яаж иддэгийг нь зааж өгч байна

Идэхээ хүртэл хүнээр заалгаад даварцан байгаа байхгүй юу... хэхэ. Дээр нь байгаа нийлүүлж чимхсэн хэсгээс нь бариад, өргөөд, жижигхэн хазаад, түүгээрээ шөлийг нь сороод идээрэй гэсэн... хэхэхэ. Юмыг заавраар нь хийхгүй, өөртөө эвтэйхнээр хийдэг хүн мэдээж зөрж л таараа. Гэхдээ дажгүйн байна лээ. Энүүгээр дэлгүүрт зардаг Хенкалинууд бол жинхэнэ гурилдана гэдэг нь юм байна лээ...
  Дугуйгаа уг нь бол шөнө 00 цаг гэхэд өгөх ёстой, тэр газар маань 24 цаг ажилладаг юм. Гэхдээ би 21цагийн үед аваачиж өглөө, өгөхдөө за ёстой шалгаж бариад ядаргаа болно доо, за ямар ч байсан үнэнээ хэлээд харуулая гэж бодоод хугарсан гол төмрөө ч аваад очлоо. Очоод бичиг баримтаа аваад болсон явдалыг хэлтэл "Тийм үү, уучлаарай. Би шалгаж барихгүй ээ, хамгийн гол нь та манай дугуйгаар сайхан зугаалсан биз дээ, таалагдсан биз дээ? Өөр бусад асуудал зүгээрээ, баярлалаа, манайхаар ахиж үйлчлүүлээрэй" гээд ажилтан залуу нь гар барьлаа. Ёстой хүлээж байгаагүй үйл явдал болсон нь энэ. хэхэ. Ингээд эргээд Гүрж хоолныхоо газар руу явлаа, хажууханд нь байдгийн хэхэ...

За за одоо бүр хадуураад идэх юм руу ороод явчихлаа. Хамгийн гол нь ингээд ядаж 7хоногтоо нэг өдөр дугуй унаж байвал их зүгээр юм. Манай УБ гэсэн дугуйн замаа одоо тавьдагаараа эрчимтэй тавиад, дугуйчидаа дэмжих бодлого хэрэгжүүлвэл утаа, замын түгжирэлийн асуудал овоо л багасах болов уу. Хоёрдугаарт цаагуураа бас л хүний эрүүл мэндийн асуудал. Хэрэв Эрүүл мэндийн салбартаа анхаараад дэмжиж чадаггүй юм бол ядаж одоо Монголчууд дугуй уная гэж байгаа дээр нь дэмжээд өгвөл хэн хэнийх нь эрүүл мэндэд хэрэгтэй юм даа. Олон талын ашигтай. Нэг сумаар хэд хэдэн туулай буудчихаж болно. Европын орнууд ч мөн иргэдээ дугуй унахыг зөвлөдөг, бодлогоор үүнийгээ хэрэгжүүлдэг болсон байна. Жишээ нь өнөөдрийн уншиж байсан мэдээн дээр Франц ажилдаа дугуйгаар ирдэг хүмүүст км тус бүрт нь мөнгө тооцон бодож олгох ажлыг хагас жилийн хугацаатай туршилтын байдлаар хэрэгжүүлэх гэж байна. Хэрэв тэдний хүлээж байсан үр дүн хагас жилийн дараа гарч эхлэвэл энэ ажлаа улам өргөжүүлэх юм байна. Манайхан ч гэсэн эрүүл, эвтэй байхад эдийн засгийн хямралыг чинь даваад л гарна даа...
Дугуйны зогсоол дээр орхих гэсэн түгжээ байдаггүй, хамгаалагчид үлдээх гэсэн болохгүй гээд яая дөө гээд хараад сууж байна хэхэ
Гэрээсээ жоохон гадагшилаад л модон дотор ороод ирнэ, зарим газар нь яг үүдэнд нь гол урсаад л, мод шигүү ургаад л...

Энэ хэд нуурандаа ирчихсэн

Гандангийн тагтаа шиг тэгээд л хүний өгсөн юмыг идчихээд л байжийдаг нөхдүүд дээ хэхэ

Байгалийн сайханд баясана аа гэж... Зүгээр юу гэж дугуй унахав, давхар зургийн аппаратаа бариад л гарна. Харин аппараттай болсон биш овоо зугаалдаг, алхдаг болсон байна, давхар их өлөн нүдтэй болж. хэхэ

Комментариев нет

Технологии Blogger.