Гийнгоон дуу ойртсоор


Хурдан хүлгүүд минь уяа сойлгоондоо орж, унаач хүүхдүүд минь гийнгоон дуугаа дуулж, уяач эзэд нь нойроо хугаслан сэтгэл догдлон хүлээсэн улирал, цаг бол яалт ч үгүй Монгол наадмын сар. Зуны дэлгэр цагт Монгол хүн бүр наадан цэнгэж, баярлан хөөрч, амар ч зугаалах хүсэлтэй байдаг. 
Наадмын нэгэн сонирхол татдаг зүйл бол яалт ч үгүй хурдан морьны уралдаан. Үзэгч олон, унасан хүүхэд, уясан эзнээ баярлуулдаг энэ шандаст хүлгүүдийг зурхайд давхин орж ирэхэд монгол хүн бүрийн сэтгэл огшиж, хамрын самсаа шархирч, зарим нэг нь нулимс дуслуулах нь ч бий. Энэ мэдрэмж зөвхөн монгол хүнд л байдаг болов уу гэж би боддог юм. Ингээд нэг амралтынхаа өдөр салхинд гарангаа авсан зурагнуудаасаа сонирхуулая.











Комментариев нет

Технологии Blogger.