"Инээмтгий хүн" -г уншиж дууслаа.


Нэг зуныхаа амралтаар ажил дээрээ очоод байж байхдаа захиралаасаа гуйж авсан урт настай удаан жаргалтай номоо дөнгөж сая уншиж дууслаа, энэ бүх хугацаанд догдлуулж, уур хүргэж, хааяа ямар ч сонирхол төрүүлэхгүй үргэлжилсэн үгсүүд нь ийн дуусаж байна.
   Шал дургүй хүрчихлээ, хэн нэгнээс Гуинплен, Дея 2ыг зохиолын төгсгөлд үхдэг гэж сонсож байсан ч арай ч ингэж үхнэ гэж бодсонгүй. Гэхдээ л одоо болтол тэр хоёрт харамсаад байгаамуу, эсвэл төсөөлж байснаас нь өөрөөр төгссөнд юм уу нэг л онцгүй байна.

Энэ номноос гэхдээ олон гоё зүйлсийг бодож авч, Гуинплентэй хамт харанхуй шөнө далайн эрэг дээр хаягдаж, хаачихаа мэдэхгүй амьд үлдэхийн тулд хамаг байдгаараа урагшилан явсаар бяцхан охиныг нэгэнтээ тэнгэр болсон ээжийнх нь өврөөс салгаж аваад хотын гудамжаар алхсаар Үүрс, Гомо хоёр дээр амь зогоолоо. Хамтдаа тэдэнтэй ногоон мухлагт нь суун аялаж, тоглолтыг нь тайзны араар унжуулсан хөшигний завсраар үзэж, Лондонгийн гудамжаар хөөгдөж,


Дея-н гэмгүй, гэнэн хөөрхөнийг нь харж, Жозианаагийн харгис гоо үзэсгэлэнг биширч, Английн Лордуудад Гуинплентэй хамт доромжлуулан шоолуулаад хамаг амьдралын утга учир нь байсан Дея, Үүрс, Гомо нарыг ахин харахгүй нь гэж Гуинплентэй цуг л далайн эргийн далан ханан дээр зогслоо доо. Хамгийн сүүлд Гомотой цуг хөлөг онгоцны тавцан дээрээс харанхуй шөнийн гэрэлд далайн гүн рүү баахан харж зогсоод, новш ингээд үхчихдээ яахав дээ гэж бодоод л номоо хаалаа.... Хөөрхий Үүрс. Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ, муу сайн заяагүй амьтад гэж хараадаг байсан нь оргүй л байж. Заяагүй хоёр юм... Уур хүрээд байхын... хэхэ

Виктор Гюго-н зохиолуудаас анх уншиж буй зохиол минь энэ. Өөр бусад зохиолууд дээр хэрхэн байдгийг нь мэдэхгүй ч Инээмтгий хүн дээр бичсэн энэ бичилт, түүний төсөөлсөн харьцуулсан, харьцуулан жишин бичсэн бичлэг нь үнэхээр гайхалтай. Дея-аас илүүтэйгээр Жозианааг ямар үзэсгэлэнтэй юм бэ гэж харж байлаа, гэхдээ ямар харгис юм бэ гэж бодлоо. Гуинпленийг Лорд болохыг нь баталсан тэрхүү лонхны тухай, лонхыг далайн эрэг дээр авчирсан тэр далайн тухай бичсэн хэсэг бол үнэхээр гайхамшигтай...

Нийгэм, хайр... Тухайн цаг үеийн нийгмийн ялзарал, муу муухай бүхэн энд явж л байна. Ямар агуу хайр гэмээр хайрыг зохиолын гол баатрууд харуулсан ч тэд нээр үнэхээр хувь тавилан тоглоод дуусч... Хорвоо чи хүний зовлонд задах болоогүй юу...???? бла бла бла :P

Харамсалтай юм, арай өөрөөр үхүүлчихгүй, өөдгүй байна даа Виктор!!! :)))

Өөр олон зүйлийг бичмээр байсан ч ингээд дуусгая, та уншсан бол доор өөрийнхөө сэтгэгдэлийг бичиж үлдээхээ битгий мартаарай. Уншаагүй бол уншаарай...

Заа ингээд "Инээмтгий хүн" минь номын тавиур дээр минь залардаа. Олон өглөө, олон өдөр, олон шөнийг ширээн дээр минь өнгөрөөж, бишгүй олон шөнийг хамт өнгөрүүлсэн дээ чи хэхэ... ахиж уншинаа чамайг би, бүү санаа зов :)

Миний эх орон явах ёстой нийгмийн хөгжил, өөрчлөлтийн замаараа л явж байгаан байна

Комментариев нет

Технологии Blogger.