Зураг зурж чадаггүй хүний уриа :)

Миний зураг авах сонирхол маань үүнтэй ч холбоотой (яг нөгөө миний сэтгүүлч болох сонирхол маань үүнтэй ч холбоотой гэдэг шиг хэлсэн хэхэ ). Би багаасаа ер нь зураг зурах тал дээр үнэхээр авъяасгүй нэгэн байлаа. Зургийн хичээл дээр ямар ч харьцаагүй зураг зургийн дэвтэр дээрээ цонхоороо гэрэлтүүлж байгаад нэг аймшгийн юм зураад очино, яахав авах ёстой дүнгээ л авна :)) Дараа нь хамаатныхаа хүүхэдтэй зургийн дугуйланд орох гэж шалгалт өгсөн тэнцээгүй, намайг чи зургийн авъяасгүйн байна гээд буцааж билээ. Тэр үед ямар их урам хугарсан гэж санана хэхэ. Зураг зурах үнэн сонирхолтой, гэтэл үнэхээр чадахгүй болохоор хувь тавилантайгаа эвлээр Canon 600D гэдэг найзтай бол түүгээрээ одоо зураг авч сурч байна даа :) .
   Хүмүүсийн зурсан зургийг хараад үнэн хобби хөдлөөд л зурна, үр дүн ойлгомжтой, хүн битгий хэл би ч өөрөө юу зурснаа ойлгохгүй хаха. Яахав тэгэж байгаад нэг сайхан нартай өдөр зургийн хэрэглэл авч байгаад тосон зураг зурж үзнэ ээ л гэцэн байгаа. За тэгээд тэр маань бүтэлгүйтвэл жинхнээсээ хувь тавилантайгаа эвлэрээд зургийн аппараттайгаа найзалж зургаа цаашдаа авна даа... :))

 Өчигдөр фб-ээр олон зурмал болон фото зургийн хуудсуудыг дагадаг болохоор зурсан зурагнуудыг үзэж суулаа. Гэнэт зураг зурмаар санагдаад зурсан бүтсэнгүй, твиттер дээр нэг жиргээч зураг зураад өгчих гэхээр нь зурсан зураг маань доорх зураг. хаха. Миний зургийн авъяас нэг иймэрхүү шүү дээ :))

"Цагаан баавгайн бамбарууш мөсөн дээр тоглож байгаа нь" гэдэг нэртэй бас болоогүй хаха
Ойлгомжтой байгаа биз дээ ямар зурдаг нь... ::))) Ийм болохоор л зургийг нь авчихаж болох юмыг зурж яадгийн гэсэн уриатай болж түүгээрээ өөрийгөө тайвшруулдаг болсон доо :)
Хамгийн сүүлд авч янзалсан ганц нэг зураг үзэхээр сонирхуулая










Комментариев нет

Технологии Blogger.