Intouchables гэж кино үзлээ

Intouchables 2012 гэсэн энэ киног энэ орой үзлээ. Уг нь учиргүй мундаг хүн маргаашийн хичээлүүдээ хийж суудаг баатар болсон байдаггүй ээ. Активатор алга боллоо нэг л сонин үлдээд юм хийх ямар ч сонирхол үлдсэнгүй. Жоохон унтаад босож ирээд хийе гэж бодлоо. Бас л болсонгүй. Сэтгэл санаа тогтворгүй байгаа нь ойлгомжтой болчихов. Ингээд хэрхэхээ үл мэдэн твиттер-дээ сууж байтал нэгэн буянтай дагагч маань кино үзэхийг санал болголоо. Яагаад болохгүй гэж, ойрд кино үзээгүй юм чинь гэж бодоод санал болгосон киног нь үзэхээр шийдэж хайгаад олж үзсэн минь энэ. Ингээд энэ киноны талаар бяцхан зүйл бичихийг хүссэн юм.

Ер нь бол янз бүрийн кино үзэж өөрийн бодол, үлдээсэн сэтгэгдэлийн талаар ихэвчилэн бодож өөрийн бяцхан тархиндаа бага ч болтугай зүйлийн талаар хэдэн санааг үлдээдэгч энэ кинонд сэтгэл минь хөдлөөд нэг л төгсгөлийн шийдэлийг өөртөө үлдээж чадсангүй. Хэдий бодит амьдралаас сэдэвлэсэн инээдмийн кино гэх атлаа үүнийг би инээдмийн гэхээс илүүгээр арай өөр жанр руу оруулчихмаар санагдсан юм.
Уг кинонд гэмтлийн улмаас суунга болсон нэгэн баян эрийн тухай гардаг. Мэдээж Францын баян чинээлэг эр учир дээдэс гаралтай,үздэг сонирхдог зүйл нь ч сонгодог урлаг байлаа. Энэ нь түүний амьдралыг тэжээж байсан гэлтэй. Үнэхээр миний бодлоор Сонгодог урлаг гэдэг юуг ч гэж тайлбарлах боломжгүй задгай орон зай гэж боддог. Яг л авангард стилийн зураг шиг. Хэн ч юу гэж ч харж юу ч гэж тайлбарлаж болдог. Бас гоо сайхныг мэдэрдэг. Ийн зүйл нь түүнийг өдий хүргэж ирсэн ч уйтгартай нэгэн хэвийн амьдралд түүнийг үлдээсэн байлаа. Бусдаас тусгаарлагдаж түүний том байшин нэг л хүйтэн хөндий гэлтэй. Гэхдээ түүнийг зөвхөн энэ нь тэжээсэнгүй. Хэдийгээр тэр тахир дутуу ч хайр сэтгэл гэх агуу зүйлийг орхигдуулаагүй нь нөгөө талаас түүнийг амьдралдаа сэтгэл хангалуун байх зүйлийг өгсөн байх. Нэгэн бүсгүйтэй захиагаар харилцаж түүндээ гайхалтай захиаг өөрөө хэлж, туслахаараа бичүүлэн илгээж харилцан захиагаар харилцдаг юм. Харин нэг өдөр шинэ асрагч авах ажилд шоронгоос гараад удаагүй байгаа ядуу айлын өнгөт арьстан залуу орж ирнэ. Тэр бол энгийн л нэгэн ядуу хар. Харууд ямар байдаг билээ дээ, яг л тийм хамаа намаагүй яриатай, өөрийн бодсоныг шууд хэлдэг ямар ч баггүй, манайхнаар бол мангардуу хэрнээ цайлган нэгэн байсан юм. Тэрээр анкетаа өгсөн цагаасаа л эхлэн түүнийг гайхшруулж ирсэн юм. Ингээд түүнийг асрагчаар авч ордныхоо нэг өрөөнд амьдруулна. Ингэснээр түүний амьдрал өөрчлөгдөж ирэх ба түүнд бас өөр нэг том шинэ орон зайтай харилцаж ордноос гадна өөр амьдрал байдаг гэдгийг олж харна.

За за киног бүгдийг нь ярьмааргүй байна. Та хүсвэл үзнэ биз. Өөрийн бодлоо одоо эндээс үргэлжлүүлэе.
Хүн алдаж болдог, гэхдээ хэнд ч итгэж боломжийг ахин олгоод үзэхэд гэмгүй гэдэг зүйлийг бодлоо. Хэрэв уг залууг шоронд орсон нэрээр нь хөөж явуулсан бол баян,тахир дутуу эр амьдралыг өөр өнцгөөс харах нүдгүй, мөн удаан хугацаанд захиагаар харилцаж ичнээ хайрлаж байсан тэр бүсгүйгээ хэзээ ч харж чадалгүйгээр насыг элээхээс гадна бүр уулзаж амьдрах боломж ч олдохгүй байсан биз. Эндээс хүний сайхан сэтгэл, хайр, хамгийн гол нь хүнтэй хүн чигээр нь харьцаж чадвал уг хүний үнэн төрх гарч, тэрхүү хүнийхээ энэ хорвоод ямар сайхан зүйлийг тээж ирсэн бэ гэдгийг харж амжилгүй өнгөрөөх байсан гэлтэй.
Тиймээ, бид хэнтэй ч харьцахдаа хүний гадаад үзэмж болоод өнгөц байдлаар нь дүгнэлт хийх хэрэггүй. Ямар ч байж болно, харин зүгээр л түүнд боломж олгож БОЛОРыг арчих тусам тунгалаг болдогтой адилхан ерөөсөө л тунгалаг болох тусам нь, өөрөө тунгалагтах тусам нь цаг хугацаа, боломжийг олгох ёстой юм байна гэдэг бодлыг би энэ киноноос авч үлдэхээс гадна, сэтгэл догдлуулсан тэрхүү хэсгүүд, хүн бүхэнд цаг тухайн цаг хугацаа, үйл явдалд нь зориулагдсан учрах ёстой хүн байдаг юм байна гэсэн эргэцүүллийг авч үлдлээ.

Хэрэв танд цаг байвал энэ киног үзээрэй. Дараа нь сэтгэгдлээ үлдээвэл би баяртай байх болно. Өөрийн бодсон зүйлийг шууд л биччихлээ,үг үсэг,найруулгын, бас замбараагүй бодсон зүйлсийн минь дутагдал энд гарч магадгүй. Гэхдээ би ахин уншиж редакторлож үлдээмээргүй байна. Эргэж уншилгүйгээр ингээд л шууд нийтэллээ.

2 комментария:

Технологии Blogger.