Монгол ТВ


Дэлхийн шоуг Монголд гэж шуугиулан орж ирсэн энэ телевизийн хамт олонд 2нтоо баяр хүргэмээр санагдаж байна. Өөрийн бодлоо энд хөрвүүлэе.

Авъяаслаг Монголчууд 2016 нэвтрүүлэг энэ өдөр ийнхүү дуусаж байна. Олон хоног Монголчуудыг зурагтынх нь өмнө уяж, хүн бүрийн тэсэн ядан хүлээж үздэг нэвтрүүлэг энэ байлаа. Хэн ч үгүйсгэхгүй байх. Монголын телевизийн урлагийг нэгэн шинэ төвшинд аваачсан ээлжит бүтээл болж чадсанд нь би хувьдаа тэднээр маш их бахархаж байлаа. Үүний өмнө Монгол тулгатны 100н эрхэм мөн телевизийн урлагт салхи оруулж олон үзэгчидийг байлдан дагуулсан ч харамсалтай нь төгсгөлдөө нөгөө хэдэн хүнд гаруудын маань шуналд өртөж улс төрийн тоглоом болж замхарч байна уу даа. 

За тэр ч яахав. Ямартай ч бусад орны энэ мэт шоунуудыг үзээд манай монгол ийм гоё супер шоуг хийж болдоггүй юм байхдаа гэсэн нууцхан атаархал минь тайлагдаж жил бүр үзэж, сонирхох юмтай болсондоо баярлаад ханашгүй нь. Дахин баяр хүргэе.

/жич. телевизийн урлагийн талаар том том ярих эрх байхгүй учир үзэгчийн үүднээс өөрийн бодлоо сийрүүлсэн болно./

Харин оролцогчидын хувьд бас ч сайн, бахдууштай үзүүлбэрүүд байлаа. Хүн бүр л Шижирбат гэж байсан боловч яг цаг дээрээ өөр үр дүн гарсан нь Монголчууд бид нарын дуунд дуртай гэдгийг нотолчих шиг боллоо. Уг нь Шижирбат шиг ийм залуусын бүтээл өнөөдөр бидэнд маш ихээр үгүйлэгдэж, нийгэмд маань хэрэгтэй байсан үзэл байсан юм. Даанч нөгөө л хялбарчлах, бэлэнчлэх үзлээсээ салж чадаагүй бололтой.
Ууган-Эрдэнэ гэж бүжигчин охины бүжигнүүдийг ямар хүмүүс дэглээд байна аа. Өөрөө ч ямар ч гоё бүжиглэдэг юм. Бүжгийн утга санаа, түүний бүжиглэлт гээд өөлөх зүйл байсангүй. Тэр нэг алчуурыг бүхэл бүтэн хүн болгож, түүнтэйгээ харьцаж буй нь тэр чигээрээ л маш олон авъяас, чадвар хосолсон мэт.

Бусад үзүүлбэрүүд нь онц сонирхолтой зүйл байсангүй гээд хэлчихвэл бариад идчихвий дээ. Өөрийн санаагаа л бичиж байгаагаас хүн шүүмжлэх гэж, хүнээс илүү дээ бичсэн зүйлгүй шүү.

Төгсгөлд нь МОНГОЛ ТВ -н хамт олонд дахин баяр хүргэе. Та нар хүчирхэг баг юм аа.

Комментариев нет

Технологии Blogger.