Зураг зурах авьяасгүй дээ юу, эсвэл өөр шалтаг байдаг ч юм уу гэрэл зураг, эсвэл авьяастнуудын сонин сэтгэлгээгээр бүтсэн тосон зурганд дурлаад байдаг юм. Нэгэнт зурж чадахгүй учир зураг авах хүсэлдээ хөтлөгдөн чамгүй удаан хугацаанд бодож байсан зургийн аппаратаа чоно борооноор гэгчээр доллар огцом өсөх үеийг нь тааруулаад авчихлаа. Тэхгүй бол миний цуглуулсан мөнгө хүрэх ч үгүй байсан юм :))
Ингээд Canon 600D -н хэрэглэгч, зураг сонирхогч болов оо. Одоогийн байдлаар олон тохируулга энэ тэрийг нь мэдэхгүй болохоор үйлдвэрийн тохиргоогоор нь зураг авч үзээд л, зав чөлөөгөөрөө тохиргоо, бусад зүйлсүүдийнх нь учир начирыг сонирхож л байна. Давхар олон жил ажиллаж, ашиглаагүй Photoshop-оо эргэн санаж юм хийх гэж оролдоод эхлэв. Нөгөө төгсөх дөхсөн, хийх юм ихтэй хүн нэг иймэрхүү л байдалтай сууж байна даа... :))
Үндсэн зүйл маань зураг, түүнрүүгээ орохгүй бол төөрчихлөө. Зургийн өнгөн дээр их маруухан учир хар цагаанаар зураг авах сонирхолтой болоод байгаа. Ер нь ч хар цагаан нь олон юм нэхээд байхгүй амар юм шиг санагддаг. Зарим нь бол бүр хэцүү л гэдэг юм билээ. Хамгийн гол нь утга санаа нь чухал гэж бодож болж өгвөл гоё утга, агууламжтай зураг авч сурахыг эрмэлзэж байгаа. Удахгүй тийм зурагнууд авдаг болно гэж найдаж байна.
ОДоо харин өөрийнхөө амьдардаг хотоор явахдаа дарсан ганц хоёр зургаа сонирхуулая.
Дээр нь дарж томруулаад үзээрэй
|
юу ч байсан балгас юм бүү мэд, модон дотор л байдгийн. Миний бай болчихсон
|
|
Энэ олон сүм дуганых нь учрыг бол ёстой ойлгохгүй. |
|
Урь ороод шувууд шуугилдаад л ниснэ. Өчигдөр орой авсан зураг. |
|
Урд насандаа саран дээр юугаа ч мартаад ирсийн. Сар харахаараа л зургийг нь авчих гээд байдгийн :)) |
|
Амралтын өдөр энэ мэтчилэн янз бүрээр хүмүүс гэрийн хажуу талын ой дотор ингээд л амарцгаадаг. |
|
Уг нь хаврын зураг юм байгаан. Мундаг фотошопчин болж сууж байгад эвдээд намар болгочихлоо... |
|
Энэ цүнх бол Сумы гэж хотын билэг тэмдэг. |
|
Төмөр хаалт, торгүй тайван амар амьдарцгаадаг болцгоохсон. |
|
Сар замыг чинь гэрэлтүүлнэ |
Leave a Comment