Дорнодын өнгө


Эх орны миньй минь зүүн хязгаарт миний төрсөн нутаг байдаг. Жил жилийн зун энэ л нутагтаа очиж үлээх салхинд нь уушгиа тэлтэл амьсгалж, хараагаа чилтэл хязгааргүй талд нүдээ баясгаж аав ээж, эмээдээ эрхэлсээр буцсаар нэгэнтээ 9 10н жил ард хоцорч. Очих бүрт олон сайхан дурсамж, хүсэл мөрөөдлийг минь шингээсэн тэрхүү газар минь өнгө нэмэн амьдрал цэцэглэсээр байгааг нь харах сайхан. Их хөлийн газраас нам тайван газар очиж байх нь ч миний хувьд мөн их аз жаргал, амралт болдог. 
Миний нутагтай ингээд танилцаарай.


Олон олон шинэ барилгууд баригдаж өнгө зүс нэмсээр буй Чойбалсан хот.

Шилэн барилга гээд нэрлэсээн үүнийг бас ... хэхэ

Дорнод нутгийн авъяаслаг зураач, агсан Мэлс гуайн хөшөөг үр хүүхдүүд нь босгож үлдээсэн нь хотын амралт зугаалгын талбайг чимэглэнэ.

Ухаан орсон цагаасаа эхлэн Хэрлэн голынхоо хөвөөн дээр усанд орж, биеэ шарж, үеийнхээ хүүхдүүдтэй тоглож, загас барьж явсан тэр дурсамжиндаа хөтлөгдөн зуны халуун өдөр, намуун үдшээр загас барьж найзуудтайгаа буу халж суух шиг сайхан жаргалыг юутай ч зүйрлэшгүй.

Чойбалсан хотын нэгэн томоохон бүтээн байгуулалт бол НАЙРАМДАЛ нэртэй энэхүү цэцэрлэгт хүрээлэн юм. Шороо манаргаж гол руу очдог байсан үе ард хоцорч, зассан цэвэрхэн талбайгаар Хэрлэн голынхоо хөвөөн дээр очиж амрах Чойбалсанчуудын цуваа өдөр ирэх тусам нэмэгдсээр. Өглөө бүр голынхоо эрэг дээр хөгшин залуугүй очиж дасгал хийдэг болсон байна лээ. Миний аав тэдгээр хүмүүсийн нэгэн томоохон төлөөлөл :)

Европ маягийн стильтэй мэт санагддаг юм энэ хэсэг.

Ямар утга учиртай хөшөөг нь мэдэхгүй ч дуучин Болдын өвөөг дүрсэлж хийсэн болов уу гэсэн таамаг дэвшүүлсэн. Одоо яг энэ хөшөөнөөс сайхан морин хуурын хөгжим эгшиглэдэг болчихвол бас их сонирхолтой болох байх даа.

Ардын зураач Д.Амгалан гуайн зурсан "Ээжээ, сайн байна уу?" нэртэй зургаас сэдэвлэн бүтээсэн энэхүү хөшөө Найрамдал паркийн голд байрладаг. Дорнодын нар газар доороос манддаг тул өглөө эрт нар мандах үед энэ хөшөөний дэргэд зогсож нарыг харвал яг л тэрхүү зураг нүдэнд тань бодитоор буух болно.

Аалз гуай тороо нэхэж олзоо хүлээнэ.

Байгалийн сайхныг, өнгө будгийг бишрэхгүй байхын аргагүй. Нар жаргах агшинд өвсний толгой бөхийн хөнгөхөн гуниглана.

Тал нутагт тэнгэрийн хаяа улайран харагдах нь үнэхээр гайхамшигтай.

Өчин ганц хувхай мод Хэрлэн голын хөвөөн дээр ямар нэгэн зүйлийг гол тасралгүй хүлээх мэт...

Миний багадаа өвөө эмээ дээрээ очиж тугалыг нь хариулахдаа очдог байсан нуур нэг хэсэг ширгэсэн байсан юм. Энэ зун усны шувууд цугласан сайхан нуур мэлтэлзэж байхыг нь хараад өөрийн эрхгүй хэдэнтэй очиж зураг дарсан юм.

Нөгөө дээр өгүүлсэн бага насны минь нууранд хун хүртэл сүргээрээ ирж өндөглөөд явсан нь.

Энэ нууранд уг нь загас байхгүй дээ. Энэ шувуунууд юугаар хоололдог юм бол доо...

Саран авхай өглөөний 5 цагт. Хараацай шувуу ч сарны урдуур нисэлдэнэ.

Дорнод аймгийн наадмын өглөөний нар мандахад уяач, наадамчид эртлэн босож хурдан хүлгүүдээ сойж, мэргэн нумаа агсан, зодог шуудгаа өмсөж эрийн гурван наадмын ир бярыг үзнэ.

Дунд сургуульд Улаанбаатар хотруу шилжиж очоод, мөн оюутан болсныхоо дараа бусад нутагийн хүүхдүүдэд, найзууддаа Дорнодын нар шагайн доороос манддаг юм. Аймар том улаан шар юм гэнэт газар доороос гарч ирдэг гэж гайхуулан, бахдан ярьдаг байж билээ. хэхэ

Наадмын хуушуурны гэрүүд хэдийнээ хуушуураа хайраад эхэлчихсэн байна.

Дөлгөөн Хэрлэн гэж дууг та бүхэн мэднэ л биз дээ. За тэр дуу чинь үнэхээр Хэрлэн голыг минь утгаар нь хэлээд өгсөн дуу юм шүү дээ. Урсгал нь дөлгөөн, ус нь дулаахан, мяралзан урсахдаа олон хүнийг ундаалсан буянтай гол. Өөр нутгийнхан ирэхээрээ "буруу урсгалтай, яасан эвгүй юм бэ?" гэдэг юм. Монгол орны ихэнх гол мөрөн зүүнээс баруун зүгрүү урсгалтай байдаг бол Хэрлэн гол маань баруунаас зүүн зүгрүү долгилон урсдаг нь ийн яриа үүсэхэд хүргэдэг юм. Наддаа бол гоё л байдгийн. Дэгээ шидчихээд хараад сууж байхад сайхан шүү дээ...хэхэ


Хэн гэдэг шувуу юм бол доо.

Комментариев нет

Технологии Blogger.