Алтанзул цэцэг

Хавар болоход байгаль дэлхий өнгөө засаж удаан цагаан өнгөнд дарагдсан тансаг өнгөнүүд бидний нүд, сэтгэлийг баясгадаг сайхан улирал. Маргааш хэдий зуны эхний өдөр эхэлж байгаа ч ХАВАР цагт авсан Алтанзул цэцэгнүүдийн зурагнуудаас сонирхуулахын зэрэгцээ нэтээс олсон зарим нэг баримтуудыг үзүүлэе гэж бодлоо. 


Украинд бол дулаа ороход л цэцэг навчис нь уралдаад л ургачихна, өөрсдөө ч тэрийгээ тарина, нөгөө хэд нь ч их дураараа ургана. Харин халах тусам хатсаар байгаад байхгүй болчихно. Одоогийн байдлаар бол алтанзул цэцэг бараг л харагдахгүй байгаа. Ахиж л тарьдаггүйн бол ургасан хэд нь тасдуулаад хэн нэгэнд бэлэглүүлэн баярлуулж, ширээг чимээд үлдсэн хэсэг нь алтан нарныхаа дор хатаж газартаа шингэсэн байх.

Гудамжаар л дүүрэн Алтанзул (Tulip-англ. Тюльпан-орс.) цэцэг харж байсан болохоос ийм олон зүйлийг илтэгдэг хэмээн бодож байсангүй. Хэрэв мэдэхгүй бол надтай хамт мэдээд аваарай.

Дэлхий дээр энэ цэцгийн 4000 гаруй төрөл байдаг гэнэ.Би ургамал судлаач, сонирхогч биш болохоор энд нэг төрлийнх нь л байгаа байх гэж бодож байна. Үгүй бол 3... Манай Монгол оронд ч мөн хэд хэдэн төрлөөр ургадаг ба навчийг нь хатааж уламжилалт анагаах ухаанд эмийн түүхий эд болгож хэрэглэгдэг гэнэ.

Хэрэв Цагаан өнгийн Алтанзул цэцэг бэлэглэвэл "Би чамайг дахин хайрлаж чадахгүй" гэсэн утгатай аж. 
Шар өнгийн Алтанзул цэцэг нь "Би чамд хайртай" гэсэн утгыг илэрхийлэх аж.

Энэ арай өөр төрлийнх нь юм шиг байгаан 

Улаан өнгөтэй Алтанзул цэцэг нь "Зүүдэндээ чамайг хардаг" гэсэн утгыг илэрхийлэх аж.

Энэ зураг бол миний хайртай зураг. Цорын ганц гэхээс гадна дээр өгүүлсэн чилэн өнгөнийх нь утгаар авч үзвэл Би чамайг зүүдэндээ харж, чамайг хайрладаг. Чи бол миний хувьд цорын ганц юм шүү гэсэн утгатай... хэхэ.

Хар өнгөтэй Алтанзул цэцэг бас байдаг аж. Би тэрийг нь харин хараагүй. Хэрэв ХАР өнгөтэй АЛТАНЗУЛ цэцэг бэлэглэвэл энэ нь "Чамтай хамт үхэхийг хүснэ" гэсэн утгыг илэрхийлдэг гэнэ дээ... аюумшигтэй хохо




Комментариев нет

Технологии Blogger.