Ногоон нүдэн лам

Өнгөрдөг зун нэг найз минь хоёрдох гэрлүүгээ буцах үеэр ийм сайхан ном бэлэглэж билээ. Яг л мэдсэн юм шиг. Олон хүнээс энэ номны тухай сонсоод л олж авч уншая даа гэж бодож явтал бэлэглэхээр нь ямар их баярласан гээч хэхэ За ингээд олон өдөр поездонд юу хийж явахав номоо өдөр шөнөгүй шагайгаад л, завсар гарвал идчихээд л явлаа.
  Нэлээн дээр уншсан болохоор одоо энэ номны талаар детальчилан бичнэ гэдэг нь худлаа ч нүдэнд үлдсэн олон олон дүр зураг байдаг юм. Тухайн үеийн Монголчуудын амьдрал нийгэм, хэлмэгдүүлэлт, хайр сэтгэлийг шигтгэн харуулан бичсэн уг номыг уншиж суухдаа хамгийн ихээр анхаарал татаж цааш нь түүхийн бичиг баримт олж унших юмсан гэж бодсон дүр бол Маршал Хорлоогийн Чойбалсан байлаа. Номонд бол маш богинохон хальт гараад өнгөрдөг ч, олон монголчуудыгаа хороож, олон хүний цус нулимсны гол буруутан мэтээр үзэгдэж байсан удирдагч хэдий ч үл мэдэгдэх зурсхан гарах хэсэгт дуугаа хураан, нууцлаг нулимс унагалт нь юу байв аа гэж бодогдсон сон. Би өөрөө Х.Чойбалсангуайн нутагт төрж өсөж, түүнийг бага балчир наснаасаа хүндэтгэн боддог хүний хувиар ч юм уу, эс бөгөөс тэр нууцлаг үлдсэн хэсгээс болоод ч тэр үү надад илүү сонирхолтой санагдсансан. Ингээд олон хүний яриа, бичиг цаасны баримт бичгийг сонирхож үзэж байлаа.

  Сониноос миний өөрийн бодлоор ойлгож авсан зүйл бол "УЛААН" өнгөөр хүний нэрийг бичдэггүй цээр чинь энэ үеэс, Х.Чойбалсангуайн үеэс улбаатай юм шиг байгаан. Учир юу гэвээс тухайн үед хэрэв та анзаарсан бол УЛААН өнгөөр цаазлах хүмүүсийн нэрс, ХӨХ өнгөөр амьд үлдээх хүмүүсийн нэрсийг бичдэг тухай гардаг даа.

   Нэлээн дээх нь зураг үзэж явтал доорх зургийг хараад "Ногоон нүдэн лам" ном маань ахиж санагдав.

Гол дүрийн бүсгүйг Арханы хийддээ зурдаг хэсгийг би энэ зургаар төсөөлөн бодож байтал яг л захиалсан мэт санамсаргүй ийм зурагтай таарлаа. Бүр яг миний төсөөлж байснаар гээч... :)) Хэний ямар нэртэй зураг болохыг мэдэхгүй ч номын бичилт, яруу өгүүлэмж, миний бодол гурав нийлж энэ зурган дээр л буусан юм даа....

Хэлмэгдүүлэлтийн үеийн талаарх бодол мэдлэг,төсөөлөл минь энэхүү номоор цэнэглэгдсэн гэж боддог. Өмнө нь бага байхад эмээ минь түүний аав хэрхэн хэлмэгдүүлэлтээс зугтаж ууланд гараад дараа нь хар болж ирж байсан тухай зухасхан ярьж байсныг сонссон ч тэгэж олон юм асууж сонирхож байсангүй. Улс төрийн аврагуудын ярианаас л хэлмэгдүүлэлт гэж орилж чарлахыг сонсож байснаас... Гэтэл тэр хэлмэгдүүлэлт гээч маань аймшигтай эд байж дээ. Жоохон дэлгэрэнгүй бичих гэсэн дүрүүдийн маань нэрнүүд нь санаанд орж ирдэггүй. Ядаж байхад нэр цээжлэх дээ таг хүн :))

Одоо харин миний хүлээж байгаа дараагийн ном маань үүний хоёр дугаар хэвлэлт. Хэзээ гарах юм бол, хүлээгээд л байна.

Комментариев нет

Технологии Blogger.