Лхагваа өвөө минь
Би гэж азтай хүн шүү. Хоёр өвөөгийнхөө хайран дунд өссөн.
Миний Лхагва өвөө намайг бурхан шиг хайрладаг байж билээ. Өөрөө ч их шашинлаг хүн байж билээ. Аав ээжтэйгээ Дорнодын Төмөр замд малтай хороололд амьдардаг өвөө дээрээ очиход гаансаа нэрээд л суужийдаг хүн байдаг байж билээ. Морь уядаг уяач байлаа. Төмөр замд өвөө дээрээ очихдоо морь унах л хоббитой байлаа. Загасаа гэж эгчтэйгээ морь унаад тугал, үхэртээ явна. Намайг хайрласандаа хамгийн номхон морио унуулна. Нэг удаа хашааных нь гадаа морь маань бусгаж тонгорч хүн амьтныг сандаргав. Заа тэгээд ойлгомжтой нөгөө нэг хайртай зээг нь морь нь бусгахад өвөө эмээ хоёр ямар сайхнаар л хүлээж авахав. Гэхдээ л монгол хүн л юм болохоор гээд онгирчоё, уналгүй морьныхоо нуруун дээр тогтоод л үлдсэн. Тэр даруй л энэ адгуус чинь хүүг минь гэмтээх нь гээд өөр номхон морь унуулаад нэгэнт морь унах хоббитой зээгээ эгчид даатгаад л явуулчихлаа. Тэр өдөр ер нь л сонин өдөр байсандаа. Эгч морио унаад би ч араас өөр номхон морьтой явахад нөгөө эгчид унуулсан морь минь бяцхан нууранд ороод хэвтчихдэг байгаа... хэхэ би ч яахав баахан л шоолж эгчийнхээ уурыг хүргэсэн дээ хэххээ....
Нэг удаа буруу хэрэг хийчихээд хашаан дотор байсан нэг юман доогуур ороод нуугдчихав, тэгсэн өвөө эмээ хоёр минь энэ Соко яачихав, айгаад гэрлүүгээ гүйчихэв үү яав, алив Загасаа араас нь яваарай гээд л эгчийг явуулчихдгийн байна. Би гэж хүн бяцхан заль гаргаад нөгөө нуугдсан юман доороосоо гараад ирсэн чинь загинасангүй, "өө хүүгээ гомдоод явчихлаа л гэж бодлоо" гээд намайг үнсдгийн байна. Багадаа Төмөр замд очиж морь унаж, тугал хариулах үнэхээр дуртай байж билээ.
Бүр бага байхад өвөө минь нэг удаа "Миний хүү чинь ямар жилтэй билээ" л гэж байна. Би ч "Бар жилтэй шүү дээ, дараа жил би баавгай жилтэй болно доо" гэж хэлээд баахан инээлгэж билээ.
Өвөөгийнхрүүгээ ороход дүнсэн тамхины үнэр үнэртээд л жижигхэн ширээний ард орныхоо хажууд гаансанаа зуугаад л суудаг ээжийг минь, ихэр бид хоёрыг хайраар дутаалгүй өсгөсөн өвөө эмээ гэж хоёр буянтай хүн минь. Хэдий би одоо бурхан шашинд итгэдэггүй ч эмээгийндээ очихдоо өвөөгийнхөө өмнө залбирч зогсоод л "та минь сайн сууж байна уу? хүү нь ирлээ" гэж бодол дотроо өвөөтэйгөө яриад хүрд эргүүлж зогсдог юм.
Бие нь муудаж байхад аав ээж бид нар эмч нараас найдваргүй гэж үгийг сонсоод өвөөгийнхөө зургийг авахуулах гэж ээжийг очиход өвөө минь тэр үед ойлгосон л юм шиг байгаан, явах цаг нь болждээ гэж....
Тэр үеэс хойш өвөө минь удаагүй л дээ, сэрүүхэн цаг байсан, хашаан дотроо гэр бариад өвөөгөө алсын алсад үдсэнсэн. Тэр үед 5-р анги байсан. Тухайн үедээ өөрийгөө хэт их барьж байсан ч гаргаж өгөхөд Агаа ахыгаа болон ээжийгээ дурсамж болгож хэлсэн үгийг нь тэсэж чадалгүй нулимсаа барьж ядан зогссонсон.
Зуныхаа амралтаар өвөө дээрээ очоод морин тэрэгтэй талруу гараад ургамалын толгойг түүдэг байсан, тэр ургамалынх нь нэрийг одоо даанч санахгүй байна,гэхдээ одоо харвал танина аа. Тугал үхэр нь чицага алдахад хандалж уулгахад гэдсийг нь эмчилдэг л гэдэг байсан юм. Өвөөтэйгөө морин тэрэгтэй тэр ургамалд явахдаа дуртай. Нөгөө тэргэнд хөлөлсөн морь нь давхиж байхдаа унгас алдана, баана. Би тэрэнд нь хөөрөөд л "энэ яажийнаа" гээд л инээдэг байж билээ. Хал нь гаднаа ч хайр нь дотроо л байдаг тийм сайхан өвөө минь надад заяасандаа.
Лхагва өвөө минь хар багаасаа бие дааж бичиг үсэг сурч тухайн газрынхаа нярав, бичиг номтой хүн нь байсан юм. Эрх эргүүлж, адуу малаа хайрлаж, хурдан хөлгүүдийнхээ хийморьт хусуур, уяаг нь хадгалдаг МОНГОЛ хүн байсан юм. Одоо хүртэл би өвөөгөө намайг харж байгаа гэж боддог. Тиймдээ ч өнөөдрийг хүртэл муу бүхнээс холуур өнгөрдөг гэж боддог юм.
Ээжид минь бүр их сайхан дурсамжууд байдаг байхаа...Ээжээсээ сонсоод улам ихийг бичнээ

Leave a Comment