HUMMER TROPHY 2014 авто, спорт аялал


Hummer Club –ээс 5 дахь жилдээ зохион байгуулсан HUMMER TROPHY 2014 авто, спорт аялал маань түүхт Халхын голын ЯЛАЛТ-н 75жилийн ойд зориулан, мөн энэхүү дайнд бидний болоод та бидний ирээдүйн төлөө амь биеэ үл хайрлан алтан амиа өргөсөн болон тулалдаж явсан эрэлхэг Монгол Зөвлөлтийн цэргүүд, тэдний үр хүүхдэд хүндэтгэл үзүүлэхээр Дорнод аймгийн Халх гол суманд байрлах Монгол орныхоо зүүн хязгаар, тэртээх 1939 онд дарийн утаа хамар нүдийг эсгэж байсан тэрхүү газрууд, тэрхүү түүхэн үйл явдалд зориулан босгосон хөшөө дурсгалын газрууд руу хүлгийн жолоогоо татсан юм. Hummer club –н аялагчид маань нэгэн зорилго, хүсэл тэмүүлэлтэйгээр 7-р сарын 14нд Сүхбаатарын талбайгаа нар зөв тойрч хүндэтгэл үзүүлээд Цонжин болдогт аялалынхаа нээлтийг хийн эх орныхоо зүүн зүг рүү хөдөллөө.
Аялалын багийнхан маань зүүн аймгуудаар ийн аялаж үзээгүй, мэдээлэл хомс байсан боловч аялалын зохион байгуулагчид тэдэнд замын бүх мэдээллийг замын туршид аман болон урьдчилан бэлтгэсэн хэвлэмэл мэдээллээр давхар өгч байсан юм. Манай аялалын нэгэн зорилго бол дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх байдаг тул энэ талын мэдээлэлийг олон газраас цуглуулан, олон хүнтэй уулзаж бэлтгэсэн байдаг билээ.
Аялалын эхний хоногийг Хэнтий аймгийн төвөөс холгүйхэн Хэрлэн голын хөвөөн дээр өнгөрүүллээ. Аялалын бэлтгэлээ бүгд хангасан байсан аялагчид буудллах газраа буугаад зарим хэсэг нь майхнаа барьж, нөгөө хэсэг нь цай ундаа бэлдээд нэг нэгэнтэйгээ танилцаж халуун яриа өрнүүлэн эхний оройг үдсэн юм. Харин 2дох хоногтоо Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос холгүйхэн мөн Хэрлэн голынхоо хөвөөн дээр хоноглож шөнийн Чойбалсан хотыг харж амарцгаалаа. 3дах өдрөөс эхлэн манай аялагчидын нүд баясаж, сэтгэл нь улам догдолсон мөчүүд ирсэн юм. Тэдний хэлдэгээр Монголын Хавай-д ирцгээсэн юм. Мэдээж замдаа алдарт Мэнэнгийн талаар давхиж газар тэнгэр хоёр нэг шугаманд хэрхэн нийлдэг, талын нар мандаж жаргахдаа хэрхэн гайхамшигтай томоор дэргэд нь мэт харагддаг болохыг харцгаасан юм. Буйр нуурын эрэг дээр 2 өдрийг гайхамшигтай өнгөрүүлсэн аялагчидын сэтгэл маш өндөр байлаа. Учир нь аялагчид дотор Буйр нуур болон зүүн аймгийг ийм сайхан байдаг гэдгийг нэгээхэн нь ч төсөөлөөгүй явсан гэдэг. Буйр нуурын элсэн дээр бидний галын наадам, баярын салют, уралдаант тэмцээнүүд гээд аялалын гол хөтөлбөрүүд үргэлжилж байлаа. Мөн үүгээр зогсохгүй Дорнод аймаг, Халх гол сумдад байрлах 39 оны дайны Ялалтад зориулсан хөшөө дурсгал болох Ази тивийн хамгийн өндөр зэсэн хөшөө “Ялалт” “90н баатрын хөшөө” “Их Бурхант” ын хөшөө зэрэг олон түүхт газруудаар аялаж тэртээх он жилүүдийг дурсан санаж, тэдэндээ хүндэтгэл үзүүлж явсан юм. Энэ үеэр бидэнтэй замд ОХУ-н нэрт нэгэн эрдэмтэн таарсан бөгөөд тэрээр ярихдаа 39 оны байлдааны үеэр Зөвлөлтийн арми Монгол улсад туслахаар ирэх тэр үеэр түүний эцэг Монгол газар шороон дээр, бидний тусгаар тогтнолыг хамгаалж яваад эрхэлхэгээр амь үрэгдсэн ба 90н баатрын хөшөөнд түүний нэр сийлэгдсэн байдаг, ойр ойрхон ирж аавдаа хүндэтгэл үзүүлдэг, энэ удаа ч мөн 75жилийн ойг тохиолдуулан аавдаа очиж явна гэсээр бидэнтэй таарсан юм.
Аялал маань Сүхбаатар аймаг руу Hummer хөлгийнхөө жолоог сунган урагшиллаа. Энэ бүх замд мэдээж бартаа саад биднийг тойрно гэж үгүй. Гэвч нэгэн зорилго, тэмүүлэл, хүсэлтэй аялагчид маань бүгдийг нэгтгэсэн хүчээр даван туулж инээд, бахдал, баяр хөөртэй урагшилж байлаа. Сүхбаатар аймгийн аялал жуулчлалын томоохон цэг болох Шилийн богд, Талын агуй, Алтан-Овоо, Тоорой Банди-н хөшөө зэрэг газруудаар аялалалаа үргэлжилүүлээд 7 дох өдрөө нийслэл Улаанбаатартаа эргэн ирсэн юм.










90н баатарын хөшөө

Буйр нуурын эрэгт нар жаргаж, адуу ялааших үе

Буйр нуурын эрэг


Өглөөхөн чоно барьсан Монгол Банхар


90н баатар -н хөшөөнд байрлах булшин дээр сууж буй эрвээхий

Буйр нуур

Шилийн богд оос бууж ирэхэд тэнгэрт үүлэн цоорхой эх орны минь газрын зураг шиг нээгдсэн байлаа


Халх гол үертэй байлаа.



Хэрлэн барс хот

Хэрлэн барс хотын туурь



Дорнод аймаг, Чойбалсан хотын төвд байрлах Халх голын дайнд оролцсон Монгол цэргүүдийн дурсгалд зориулсан гэрэлт хөшөө.

Монгол улсын зүүн хязгаар Халх гол сумын нутагт байрлах МЭЛХИЙ хад


Шилийн богд, Сүхбаатар аймаг.

Шилийн богд



Талын шонхор. Халх гол сум.










Шилийн сайн эр Торой бандийн хөшөө. Хамтран ажиллагч Хүрхрээ бренд


Талын агуй. Сүхбаатар аймаг.



Комментариев нет

Технологии Blogger.