Намар гэж...

Үзэсгэлэнтэй хэрнэ ээ гунигтай тийм л улиралыг л НАМАР гэдэг болов уу...

Хүмүүс намрын зураг постлоод, зарим нэг нь намрын зураг нэхээд, өөрөө ч энэ улиралын зураг цөөтэй учраас 7 жил үзээгүй Монголынхоо намрыг дурандахаар Тэрэлжийн зүг хүлгийн жолоо сунгалаа. Сайхан байгаль, уулс, ус, мод угтана. Замаа ч сайхан тавьсан байлаа. Очоогүй ч удсан байсан. Засмал замыг дуустал давхиад мод руу орж гол ус гатлан жаал алхалаа. Тэр хоорондоо зураг авч явахад сайхан байгалийг харж бахдана, давхар хөнгөхөн гуниг сэтгэлд дуулагдана. Ингээд л : "Хатаж гандсан намрын цэцэгс шиг
Хайр минь чи юунд гуниглаав
Хавартаа эргээд ургах болохоор
Харуусаж огтхон шаналах хэрэггүй ээ" гэж дуу аялагдана.
   Газар унасан навчис цасан дээр алхаж буй мэт шшшир шир гэж дугарна. Авсан зурагнуудаасаа сонирхуулая.


























Комментариев нет

Технологии Blogger.