Дорнодын намар...

Төрсөн нутгийн минь "Намар" гэж шаргалтсан талтай, сэвэлзсэн салхитай, бага насыг минь шаралсан навчистай хамт нүдэн дээр минь тоглуулах шиг санагдах тийм л цаг хугацаа одоо өнгөрч байна. 7жил энэ намрыг би үзсэнгүй. Тоглож өссөн газар минь болоод ч тэр үү нэг л дотно, хуучны дурсамжууд л их сэргэж байх шиг байна. 
Чойбалсан хот өмнөх өмнөхөөсөө илүүтэйгээр өнгө засаж, олон бүтээн байгуулалтын ажил өрнөсөөр... Надад үнэхээр таалагдаж байгаа. Удахгүй олон олон залуус төв газар гэж бараадахгүй нутагтаа сайхан амьдрах олон олон сайхан боломжууд нээгдэх байх. 
Хэдэн зураг үзүүлэх гэж яасан ч олон юм биччихэв. Авсан ганц нэг зургийг минь сонирхоорой... :) 



10р сарын 5ны өглөө босоод "Хэрлэн" голынхоо эргээр алхаж байхад энэ эмээ голын орчимыг хогийг чадахаараа цэвэрлэж байлаа. Голд пивоны сав орчихсон, түүнийг авч чадахгүй байгаатай нь таараад хоёулаа "Манжин" -н үлгэр шиг нийлээд голоос гаргаж хаялаа :)

"Буруу урсгалтай гол" гэж их л сонирхон, бас яасан эвгүй юм бэ гэж хардаг, энэ л голын хөвөөн дээр өссөн дөө. Хэрлэн гол минь дөлгөөхөн эргээ даган урссаар л...

Хичнээн байдгийг мэдэхгүй ч шүлгэнд зориулсан цөөхөн хэдэн хөшөөний нэг нь Чойбалсан хотын цэцэрлэгт хүрээлэн дунд байдаг юм. Яруу найрагч Д.Нямсүрэнгуайн энэ шүлэг, энэ мөр яагаад ийм агуу байдгийг шүлэг бүтсэн газар нь өсөж төрсөн, нутагладаг хүмүүс л сайн мэдэх биз ээ...

Украины төрийн далбаа шиг энэ газар Хэрлэн гол орох замд зэгсэн хөндий мэт шаргалтан харагдана. Цаана нь сайн харвал Бумбат гэж хороолол харагдаж байгаа.

дуучин Болдын клипэн дээр төгөлдөр хуур дараад тоголдог хэсгийг авсан газар гэж худлаа яричихсан хэхэ. Мөн л гол руу явах хэсэгт, далангийн наана байдаг модон дунд...



Чадвар дутсан бөлгөө...

Сүүлийн үед хотын бүтээн байгуулалтанд голлох байр эзэлж байгаа зүйл бол хүмүүсийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх газруудад анхаарал хандуулж, тэдний төлөө хийж байгаа ажлууд цөөнгүй байгаа харагдсан.

Буцаж амжаагүй байгаа Цахлай шувууны л өд байх....

Дээр хэлсэнчилэн хийгдэж байгаа ажлуудын нэг нь. Насны хувьд хэр юм гэхээс зам нь бол үнэхээр гоё болсон байна лээ. Мөн замын гэрэлтүүлэгүүдийг сайн тавьсан байна лээ.


Комментариев нет

Технологии Blogger.