Цэцээ гүн рүү алхасан нь...
Нийслэл Улаанбаатарын минь урд дүнхийн харагдах Богд Хан уулын ноён оргилуудын нэг болох Цэцээ гүн рүү хэсэг нөхдүүдийнхээ хамт нэлээн дээр гарахдаа авсан хэдэн зургийг сонирхуулъя. Анх удаагаа гарсан болохоор тэрийн болгон зураг авч чадсангүй, амьсгаадаад юун зураг мантай л гарлаа. Орой дээр нь гарахад их салхитай байсан. Далайн түвшинээс дээш 2257м-т байрлах энэ ноён оргил маань Богд Хан уулын хамгийн өндөр хоёр оргилын нэг нь аж. Нөгөө нь бол Түшээ гүн гэж санаж байна. Дээшээ зүгээр ч гарахгүй замаасаа гарч, төөрч газар унасан самар түүж цөмсөн шигээ л алхана. Ер нь хараад байхад хүмүүс надаас бусад нь гарсан юм шиг байгаан. Би л дутуу байсан байх хэхэ...Юутай ч бие сэтгэлийн чилээгээ гаргаж орой дээр нь гарсан даа...
Leave a Comment