Хар цагаан
Блог гэдэг юм байдаг эсэхийг ч мартах шахаж. Сүүлийн үед хар цагаанаар зураг авах гэж оролдож байгаа. Ойрд зураг хөрөг, блогоо хөтлөөгүй болохоор аль дээр үеийн 3-р сарын зурагнаас сонирхуулая. Таалагдах юм байвал хэлээрэй :)))
Нар жаргах агшинд бээрсэн болжморууд модны мөчир дээр сүүлчийн нарны дулааныг биедээ шингээн томоотой сууна. |
Хар цагаан өнгийг сонирхож байгаа гэсэн дээ. За түүний минь эхлэл болсон зургуудын нэг энэ байна. Мөсөн дээр бие биентэйгээ ноцолдон тоглох хоёр хүүгийн зураг |
Тэд маш хөгжилтэй. Намайг зураг авахыг мэдээд бүр хөгжилтэй болсон. |
Анх зураг авч байхдаа ингэж зураг авах тухай сонирхож байсныгаа эргэн сэргээж Стик хаус гэх кафед суухдаа туршиж үзсэн юм. |
Эмээг наашаа харахыг нь хүлээсэн ч эргэж харалгүй тэр чигээрээ цаашаа алхаж яваа нь.... |
Үйлчилгээний төвийн голд энэ хүү намайг яг хөдөлөхөд гүйж харагдсан юм. Гялс аппаратаа гаргаад авсан нь энэ. |
Энэ ч яахав, Москвад явж байхад дарагдсан зураг байна. Өнгө нь гоё харагдаад авцан юм. |
Энэ охин нэгэн байрны жижүүрийн хүүхэд. Ээждээ байрныхаа арын хогийг цэвэрлэхэд туслаад дуусаж байна. Энэ үед сургуулийн амралт болсон байж таарсан. |
Энэ зургандаа харамсдаг юм. Их муу авсан. Уг нь... |
Дээр өгүүлсэнчилэн нөгөө охин маань ээждээ туслаад ээжтэйгээ хөөрхөн инээгээд юм яриад буцаж явна. |
Энэ бол Чойбалсан хотын төв зам... |
Leave a Comment