Монгол төрийн нэгэн наадам болж өнгөрлөө. Нутагтаа ирж ажиллаж байгаа надад энэ наадмын өдрүүдээр Дорнод аймгийнхаа хурдан морьдын уралдаан дээр ажиллах боломж гарав. Ажлынхаа хажуугаар хоббигоо хөөж хэдэн зураг авснаа та бүхэнтэй хуваалцая.
Морьдын төврөгөөн, хүүхдийн гийнгоон дуу бол яалт ч үгүй Монгол хүний сэтгэлийг хөдөлгөж, огшуулсан зүйл болохыг ухаарав. Зарим үед эдгээр хурдан хөлгүүдийг харж бахдах, өрөвдөх сэтгэл давхар төрж, бүр нулимс гарах шахам үйл явдал болдог юм. Үүнийг ямар ч монгол хүн сайн ойлгох нь дамжиггүй.
Энэ үед яг л багаас чихэнд, сэтгэлд хоногшин үдсэн яруу найрагч Ш.Гүрбазаргуайн шүлгийн мөртүүд сонсогдох мэт, өөрөө шүлэглэн уншмаар санагдаж билээ. Би Монголоороо гоёдог гэж ямар бахдам үгтэй шүлэг юм бэ...
|
Сүүлийн жилүүдэд хийгдээд буй төхөөрөмжрүү явж буй хурдан морьд, унаач хүүхдүүд. Ёстой дураараа үгэнд ордоггүй сонин хүүхдүүд байдаг юм билээ. |
|
Газрын тоосыг тэнгэрт хүргэж, туурайн төвөргөөнөөр газрыг бөмбөрдөн, хөх тэнгэрт дуугаан хүргэн уралдах хурдан морьд, унаач хүүхдүүд |
|
Хурдан морьд уралдахаар явахад замд нь ижил сүрэг нь болсон адуун сүрэг таарөв. |
|
Хоржийлоо.... Энэ жилийн наадмаар унаж бэртсэн хүүхэдгүй сайхан наадсан ч соёолон насанд 2 соёолон барианы наана унаж хорвоог орхисон нь харамсалтай. Сүүлийн үеийн хүүхдүүд бахардаж унасан морьны цээжрүү өшиглөдөг аргыг үл мэдэн олон нийтийн хэрэгслээр элдвээр хараан ярилцах нь надад таалагдсангүй. Гэхдээ энэ орчиноос тасарсан тэр хүүхдүүдийн буруу гэж юу байхав. Мөн 21-р зуунд бид өөр арга барилд шилжих хэрэгтэй болсон гэдгийг мөн бодож байлаа. Шинжлэх ухаан, мал эмнэлэгээр суурилж дээр асуудалд хандвал ямар байдаг юм бол гэсэн бодол төрсөн. Өөрөө тэр тал дээр мэдлэг хомс тул бодол төдий болоод л өнгөрөв. |
|
Өмнө миний "Гийнгоон дуу ойртсоор" хэмээх гарчигтай нийтлэлд маань энэ хурдан хөлгийн зураг нэг бус удаа гарсан байх. Араас хэдий гарсан ч зурхай дөхөх үед эхний 10т хурдлан орж ирсэн дээ... |
|
Гараан дээрээс унаач хүүхэд нь унасан ч хүүхэдгүй морь өөрөөрөө давхин хурдалсаар зурхайд орж явав. Бусад үүлдэрийн морьд ямар байдгийг мэдэхгүй ч энэ хүлгийг, монгол морио харан бахархах сэтгэл төрж, давхар өрөвдөж байлаа. |
|
Миний хувьд энэ хурдан даага бол БАЯН ХОДООД. Харин сүүлийн үед Баян ходоодыг тодруулахдаа өөрөөр тодруулдаг болсон байсан. Энэ жилийн Баян ходоод, ирэх жилийн түрүү магнай.... гэж |
|
Манай уяачид маш бүдүүлэг хүмүүс шиг санагдсан. Энэ унаач хүү бол унасан морь нь эрлийз гээд уралдаанаас хасагдсан морьны унаач хүү. Хөөрхий хүү юу хэлэхээ мэдэхгүй, уралдаанаасаа хоцрох тийм ч сайхан мэдрэмжгүй хоцорч байгаа нь энэ. Эрлийзийг нь мэдсээр байж хүүхдийн сэтгэлийг ингэж гонсойлгох хэрэг байдаг ч юм уу үгүй ч юм уу. |
|
Хурдан дааганы унаач хүүхдүүд. Эвий халуунд халууцаж л байгаа байх. Морь дагаад араас нь явж байхад зарим хүүхдүүд "Ахаа, ус байна уу? Ам цангаад байна" гэж билээ. Байгаа усаа өгч орхиод л явсан. |
|
Эрлийз үүлдэрийн морьдыг салган хашиж авна. Хүүхдүүд нь морьдоо хараад л дотроо юу ч боддог юм зогсож байна. Зарим нэг нь хашааны цаанаас морьныхоо духыг илэн зогсож байгаа харагдана лээ. |
|
Хасагдсан морьныхоо цулбуурнаас атгасан, уралдах эрхгүй болсон унаач хүү. |
Leave a Comment