Шөнийн зурганд ахин гарсан нь...


Ахиад л шөнийн зурганд гарч үзлээ. Москва голын эрэг дээр аймар хүйтэн байлаа. Хөл, гарын хуруунуудын үзүүрүүд мэдрэхээ болиод л, хацар хайраад л аймшигтай байлаа. Гэсэн ч хэдэнтэй оролдоод үзэхийг хичээж зургаа авсаар л байлаа. Даанч дараа нь зурагнуудаа гэртээ ирээд үзэхэд мөн л нөгөө фокус нь таараагүй байлаа. Дулаан орохоор л шөнө зурганд гарахгүй бол өвлийн хүйтэнд бол хэцүү юм байна гэж ойлгосон.
Эхэлж очсон газраасаа Улаан талбай хүртэл алхаад очсон боловч Улаан талбай дээр маш олон хүн байсан учир орохыг хүссэнгүй үүднээс нь буцлаа.

Охотный ряд дээр байрлах гацуур модны аврага том тоглоомон чимэглэл. Өнгө өнгөөр тойрч гэрэлтэж Оросын газрын зургийг харуулж байгаагаараа илүү сонирхол татна.

1-р сарын 7нд Старый новый год буюу Хуучин шинэ жилийн баяр болно. Өөр тооллоор буюу энэ өдөр Есүсийг хорвоод мэндэлсэн өдөр гэж тэмдэглэдэг шиг санаж байна. Энэ баяраар оюутан байхдаа Украинд нэгэн тосгонд найзындаа очиж тэмдэглэж байснаа тодхон санаж байна. Манай цагаан сар шиг гоё баяр байсан. Битүүний өдөр шиг орой нь гаднаас тухайн айлын хамгийн бага хүүхэд нь дэрс оруулж ирэн ширээн доороо засаж үйл эхлэнэ, за тэгээд л идэж ууж эхлэнэ дээ. Маргааш өдрөөс нь хамаатан садныхаа очиж Христос воскрес гэж мэндчилж, хүүхдүүд янз бүрийн чөтгөр болон баатрын хувцас өмсөж айлуудаар бэлэг нэхэж явна, мөн дуулна. Дууг нь би хүртэл бараг сурах дөхсөн шүү "Христос төрлөө" гэх утгатай дууг дуулдаг юм билээ.

Кремль харагдаж байна. Чадахаараа л авч байгаа царай нь. Нэг л болж өгөхгүй байгаа юм.

Улаан талбай ийм их хүнтэй байсан учир энэ дотор орно гэхээс залхуу дургүй хоёр зэрэг хөдлөөд гэрлүүгээ буцсан.

Храм Христа Спасителя гэх прославны хамгийн том сүм гэсэн шиг санаж байна. Дотор нь орж үзэхэд маш тансаг гоё юм билээ. Хамгийн анх 1839 онд 44жилийн хугацаанд баригдаж дууссан боловч 1931 онд Сталины үед нураагдсан ч дахин энэхүү сүмээ 1994-1997 оны хооронд барьж босгон засаж янзалсан нь энэ юм.

Өөрийнхөө авсан зурагнуудыг та нарт үзүүлэхдээ үзээгүй хараагүй хүмүүст нь бас бага ч гэсэн мэдээлэл болгочих үүднээс хандаж оруулж, мэдээлэл хийхийг хүсдэг юм шүү.

Нөгөө сүм маань явган гүүрэн дээрээс ингэж харагдана.

Энэ сүм тэр өдөр миний гол объек болсон доо.

Сүмийн урдах гацуур мод, ангелиудын хамт.

Комментариев нет

Технологии Blogger.