Зураг авах хоббитой л болохоос ямар мундаг мундаг зураг авдаг биш. Шинэ оноос хойш ердөө камертаа салхи оруулаагүй, дээр нь ч бас ажил төрөл, эрүүл мэндийн байдлаас болж хоббиндоо цаг гаргах зав бага байлаа. Тэснэ тэснэ гэхэд яаж тэсэхэв гэгчээр өнөөдөр гэнэт бүр нэг л зураг дармаар санагдаад болохгүй байхаар нь гэртээ хэдэн зураг авч санаагаа амраалаа. Ойрын үед ер нь нэг зурганд гарахгүй бол болохгүй нь бололтой :)
|
зургийг нь аваагүй бол энэ номны хавтсан дээр ийм зураг нуугдаж байдаг гэж ёстой анзаарч байсангүй |
|
намайг шил зүүгээд сууж байхыг хүн харвал гайхах байхдаа, гэхдээ хааяа гэртээ зүүдгийн хэхэ |
Leave a Comment