Монгол оюутнууд маань Бүх Оросын Мэс заслын олимпиадад оролцлоо
Энэ сарын 13-16ны хооронд Бүх Оросын Мэс заслын 25-р олимпиад И.М.Сеченовын нэрэмжит Москвагийн Улсын нэгдүгээр анагаах ухааны сургууль дээр зохион байгуулагдлаа. Энэ удаагийн олимпиад нь энэ жил Бүх Оросын гэхээс илүүтэйгээр Олон Улсын чанартай болсон ба Украин, Белорусь, Венгр, Монгол гэх мэт хэд хэдэн улсаас оюутнууд ирж өөрсдийн чадвар, мэдлэгээрээ өрсөлдлөө.
Манай улсын хувьд АНХ удаагаа энэхүү олимпиадад оролцож байгаа бөгөөд энэ хэдэн өдрүүдэд эдгээр мундаг оютнууддаа хэлмэрчийн үүрэг гүйцэтгэж би ч мөн оролцоод авлаа.
Монголоос ирсэн эдгээр оюутнууд маань 18 уулаа ирсэн бөгөөд АЧ анагаах ухааны сургуулийн Мэс заслын клубын 3-5р курсын оюутнууд бөгөөд эдгээр оюутнуудтайгаа уулзаж, тэдэнтэй цуг тэмцээнд нь очин хэлмэрч хийх явцдаа тэднээр бахархах сэтгэл төрж байснаа юуг нь нуухав. Тэднээс суралцаж, бусдаас санаа авах олон зүйлүүд их байлаа.
Анхны удаагаа гэхэд манай оюутнууд хэдий байр эзэлж чадаагүй ч чамлалтгүй амжилттай оролцсон гэж би хувьдаа үнэлсэн. Мэдээж өөрсдийн хувийн зардлаар, дэмжлэг тусламжгүй, өөрсдийн чин хүсэл зорилготоо хөтлөгдөн ирсэн эдгээр оюутнуудаа эх орноо төлөөлөн анх удаагаа оролцож, өөрсөддөө болон, өөрсдийнхөө ирээдүй, дараа дараагийн удаа ирэх оролцогчидынхоо өмнө энэ том үүд хаалга, замыг нээж өгсөнд нь баяртай байна. Тэд ч энэ эрчээрээ суралцан хөгжиж ирээдүйд монголын эрүүл мэндийн салбарт энэ мэтчилэн олон залуус хувь нэмрээ оруулах гэж байгаад ч баярлах сэтгэл өөрийн эрхгүй төрж байлаа.
Харин бүх л үед байдаг харамсаар зүйл, чамламаар зүйл маань байсан нь тэдний минь хэрэглэж байгаа эд зүйлс, багаж, тоног төхөөрөмжүүд. Дурангийн мэс заслын тэмцээн дээр гэхэд л яриад сууж байхад "эмнэлэгүүд болон эмч нараар гүйж хэрэглэхээ больсон багажнуудыг нь гуйж цуглуулж одоо тэмцээнд хэрэглэх гэж байна, харин 3р эмнэлэгийн нэг эмч өөрийнхөө нэг багажийг амь шигээ хайрлаад аваад ирээрэй гэж өгсөн" гэх мэт зүйл ярьж суухыг нь сонсоод тиймхэн байсан. Тэр дотроос тэрхүү 3р эмнэлэгийн эмчид гэхдээ бас их баярласан шүү хэхэ.
Бусад багуудын хувьд мэдээж мундаг байсан. Хэрэглэж байгаа зүйлс нь ч гэж ярих юм биш. Энэ бүх зүйлсийг нүдээрээ харж, мэдэрч явсан оюутнууд маань ирээдүйд мөн одоогийн өөрсөд шигээ оюутнуудыг дэмжих чадалтай болсон мундаг эмч нар болж багаж тоног төхөөрөмжөөр нь тусалсан хүмүүс болох байх гэж бодож байна.
За нэг иймэрхүү зүйл болж өнгөрлөө. Эднийг энд ирээд оролцоод явсныг олон хүн мэдэхгүй өнгөрөх байх. Би өөрийнхөө боломжоор өөрийн минь блогоор орж гардаг хүмүүстэй юу болсныг мэдэгдэж, оюутан залуусаа дэмжиж байгаасай гэсэн санаагаар бяцхан зүйл бичлээ. Цааш нь бодсон санаснаа бичвэл бүр их юм болчихно. :)

Leave a Comment