Цаг барьдаггүй хүнийг хүлээх хэрэггүй

Монголчууд бидний хамгийн муухай зан гэх үү, зуршил гэх үү, зүйлсийн нэг нь цаг барьдаггүй үйлдэл юм. Цаг барьдаг олон хүмүүс байгаа ч дийлэнх нь цаг барьж мэдэггүй, бугуйндаа үнэтэй цаг зүүдэг ч түүнийгээ хэрэглэж мэдэггүй олон хүн байдаг гэдэгтэй та санал нийлэх байх. Энэ нь ямар нэгэн уулзалт, ажил төрөлд маш их хүндрэл учруулж, дараа дараагийн ажлын төлөвлөгөөг нураадаг олон муу үр дагавартай.

Цаг барихгүй, товлосон цагаасаа хоцорч ирнэ гэдэг бол тухайн хүнээ үл хүндэтгэсэн, тухайн үйл ажиллагааг үл ойшоосонтой агаар нэг юм. Учир нь бид барагтай л онгоц, галт тэрэг гэх мэт цагаар хөдөлдөг унаа тэрэгнээсээ хоцордоггүй гэдэг жишээгээр тайлбаралахад хэн бүхэнд ойлгомжтой болох байх. Хаа нэг тийшээ нисэх хэрэгтэй болдог, товлосон цагтаа яг л байж байдаг хүмүүс атлаа хүнтэй уулзах цаг товлохоороо дандаа хоцорч, олон шалтаг хэлдэг үйлдлийг харвал яалт ч үгүй л үл хүндэтгэл гэж ойлгохоос өөрөөр юу ч гэж тайлбарлахав.
Яагаад ийм юм бэ? Өглөө ажилдаа цуглахдаа хоцроно, уулзалтанд хоцроно,ер нь л юм бүхнээс хоцордог монголчууд минь, биднийг ингэж хоцорч байх хооронд бусад улсууд чинь сансар луу нүүх нь.
Энэ миний утасны дэлгэцэн дээрх  календарь. (Бас ч үгүй хувийн мэдээлэл учраас өнгөрсөн оны 11 сарын календариа аваад тавьчихлаа. Ажил төлөвлөвөл ингээд тэмдэглээд явчихвал дараа ажил давхацахгүй, эсвэл хүнд худлаа хэлэхгүй ажлын төлөвлөгөө гаргахад их зүгээр байдаг юм.)  
Би мундаг цаг барьдаг хүн биш ч үргэлж цаг барихыг хичээж, эртнээс төлөвлөж, хол ойр явах шаардлагатай болвол замын цагаа хүртэл харж тооцож байгаад гардаг. Энэ бол уг нь бол тийм онцлоод байх зүйл биш атал энэ хүмүүсийн хажууд онцлохоос өөр арга олдохгүй нь. Арга ядахдаа ямар нэгэн уулзалт, цаг товловол нөгөө хүмүүсээсээ "та нар цагаа барих уу?" гэж асуудаг гэвэл итгэх үү? Тэд барина гэж хэлсэн ч хоцордог. Барихгүй гэсэн ч хоцроно. Үүнийгээ юу ч болоогүй мэтээр хүлээж авна.
Уучлаарай, бүгд цаг бариад сурчихаач дээ. Олон олон мундаг мундаг сургууль төгссөн, дээдийн дээд боловсролтой гэж онгирох түм буман залуусаа. Та нарын тэр дээд боловсрол, бусдад гайхуулдаг диплом, зэрэг дэв, цол чинь энэ мэтчилэн жижигхэн зүйл дээр л үнэ хүндгүй болчихоод байна. Дээд боловсрол эзэмшиж, сэхээтэн болох хамгийн багадаа 4,5н жилийг зарцуулахдаа иймхэн зүйлийг сурч чадалгүй, эзэмшилгүй, хүнийг хүндэлж чадалгүй төгссөнд чинь харамсаж байна.

Цаг бол алт гэж үргэлж ярих хэрнээ хэзээ ч үгнийхээ утгыг ойлгодоггүй хүмүүс бол Монголчууд бид.

Комментариев нет

Технологии Blogger.