Өнөөдөр л нэг юм цас орлоо шд...
Өнөөдөр энэ долоо хоногийн ажлын сүүлийн өдөр байлаа. Нэг их дуртай боссонгүй ээ. Хичээлдээ явах ёстой болохоор дуртай дургүй л бослоо. Гэхдээ бусад эмнэлэгүүдээ бодвол арай ойрхон учраас жоохон унтчих боломжтой учраас сэрүүлэгээ 20мин-аар хойшлуулж тавиад хөнжилдөө эргэн шургалаа. Тэгэж шургалаа гээд ямар эргээд унтаж чадах биш, дэмий л
өөрийгөө хуурч байгаа нь л тэр л дээ. Ингэж хэвтэж байхдаа 10н жилд байхад ангийн багш Цэгмэджав гэж багшийн маань хэлдэг үг санаанд ороод орноосоо босохоос өөр арга үлдээсэнгүй. Ямар үг вэ гэж үү?
"Уруудах хүний ор дэр булга шуб
Өгсөх хүний ор дэр өргөс тор" гэж үг байнга хэлдэг байсан юм. Олон ухаарал үлдээсэн үгийг хэлдэг байж дээ.
Ингээд босоод цонхоороо харвал цас орсон байлаа. Нухлагдан нээгдсэн нүд минь цас орж буйг хараад ямар их баярласан гэж санана. Шууд л нойр сэргээд явчихлаа. Цагаа харсан цаг ч орой болсон байлаа. Гялс хувцасаа өмсөөд гэрээсээ гүйн гартал автобус маань нүдэн дээр маань яваад өгдөг байгаа. За ингээд товлосон цагнаасаа хоцорсных хичээлээсээ мөн давхар хоцорч байгаа нь тэр. Зураг авч чадахгүй байж бас хоббитой юм болохоор дэмий байхаар гээд автобусны буудлын зураг энэ тэр дарж үзсэн шигээ дараагийн автобусыг хүлээлээ.
Энэ зургийг харж байна уу? Их цас орсон байгаа биз. Хоёрхон өдрийн өмнө бороо асгаж байсан газар шүү дээ... Борооноос залхаж байсан надад бол баяртай л явдал байлаа. Анхны цас шүү дээ... :) Энд цас хөвөн зөөлөн гэдэг шиг том том ширхэгтэй, цав цагаанаар ордог. За за хэрэгт хэрэггүй юм баахан биччихсэн сууж байна. Зүгээр л зураг хийчэе :)
Энд тэндгүй гацуур болчихсон, зарах нэгийг нь зараад, засах нэгийг нь засчихсан Шинэ жилийн уур амьсгал аль хэдийн орчихсон сайхан байгаа... Юун тэр Ертөнцийн төгсгөл... хэхэ
Хэрвээ та хүсээгүй жирэмслэлттэй тулгарсан бол энэ утасруу залгаарай, үнэгүй танд зөвлөгөө өгч хэрхэн шийдэхэд чинь тусалж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлнэ гэсэн ийм рекламны самбар байхыг нь хараад манайд байдаг болов уу яадаг бол? энэ манайд ч хэрэгтэй эддээ, манайхан санаа авч хийгээсэй гэж бодсондоо зургийг нь авчихсан юм. Сүүлийн үед бага насны охид ихээр жирэмсэлж, үр хөндүүлэх нь ихэслээ гээд байдаг манай улсад ийм зүйл хэрэгтэй л байгаа юм...
Үнэхээр буянтай газартай улс шүү. Ургаж л байна. Цас ороод байхад л цасан доороос ногоон өвс цухуйж л байна. Энэ одоо ямар мод юм бүү мэд. Нохойн хошуу шиг ийм жимсгэнэ байж л байна. Шувуу ирж шүүрээд явдагийн. Бодвол иддэг л биз... хэхэ.
Дээр үед бол Муурын баас л гэдэг байсан. Яагаад ч тэгээд нэрлэчихсэн юм бүү мэд. Хатаасан банана юм байгаан уг нь. Оёдолчинд юмаа өгчихөөд хүлээх хоорондоо хажуу талын дэлгүүрээр нь орсон чинь энэ нэг юм нүдэнд тодоос тод дусдаг байгаа. Харвал нээрээ таньдаг эд. Гоё санагдаад аваад идчихсэн. Бага нас амтагдаж байна лээ. Ганц нэг найз маань захиад байгаа. Чадвал аваад очино ооо :)

Leave a Comment