Өнгөрсөн зун бол миний өмнөх зуны амралтуудын хувьд ачаалал ихтэй боловч бас их олон сайхан зүйлийг үзэж харж, олон хүнтэй танилцаж, ах дүү, найз нөхөд болсон үр бүтээл өндөртэй зун байж өнгөрлөө. Эдгээрээс нэгийг онцолж байгаа нь жил болгон
MONGOLIAN HUMMER CLUB-с зохион байгуулдаг
HUMMER TROPHY 2012 авто, спорт аялал юм.
7-р сарын 13 буюу Монгол төрийн их найр НААДАМ-н маргааш өдөр 12 hummer машин Монгол улсын хойд хил дээр байрлах Хөвсгөл аймгийн Хатгал суманд байрлах Монголын хамгийн том цэвэр устай, үзэсгэлэнтэй Хөвсгөл далайгаа бүтэн тойрохоор сэтгэл шулуудан хамтдаа хүлгийн жолоо залсан юм.
|
Hummer Club-н үүдэнд техникийн үзлэг |
Улаанбаатараас гарахдаа уг өдрийнхөө өглөө Монголын HUMMER CLUB-н үүдэнд аялалд оролцох машинуудад HUMMER CLUB-н инженерүүд болон жолооч нар хамтран үзлэг хийн, техникийн бүрэн бүтэн байдлыг шалгасны дараагаар нээлтээ хийсэн. Нээлтэнд Mongolian Hummer Club-н захирал Болор-Эрдэнэ, UBS телевикийн дэд захирал Баяр нар нээн үг хэлж, Universe Best Songs уралдааны шилдэг оролцогчид ая дуугаа өргөж, аяны замыг маань дуун түрлэгээр зөөлөлсний дараагаар Зайсан толгойд байрлах Бурхантай хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Төрийн ордон болон Сүхбаатарын талбайг нар зөв тойрч Улаанбаатарчууддаа мэндчилээд аян замдаа гарлаа.
|
HUMMER TROPHY 2012-н Нээлтийн ажиллагаа |
Нээрээ аялалд маань 4н H1, 7н Н2, 1 Н3 оролцсон. Олон хаммер ингэж явах гоё харагддаг юм билээ. Бидний зорилго бол Монгол улс дахь дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монгол орныхоо үзэсгэлэнт байгалийг бусдад таниулан сурталчилах, Хаммер машины хүчин чадлыг үзэх, клубын гишүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, найз нөхөд,танилын хүрээг тэлэх байлаа. Аялалыг дэмжиж жил болгон
UBS телевизийнхэн маань мөн хамтран зохион байгуулагчаар ажилладаг юм. Энэ жил ч мөн тэд зохион байгуулагчаар ажиллаж дараа нь нэвтрүүлэг бэлдэн олон үзэгчидэд үзүүлснийг та бүхэн санаж байгаа байх.
|
Бурхантай хөшөө |
Ингээд бид Салхит өртөөн дээр очиж түр амс хийнгээ цай ундаа уугаад хөтөлбөр ёсоор Цачиртын гүүр лүү хөдөллөө. Тэнд бид хоноглох ёстой. Ингээд зорьсон газраа хүрсэн ч нар хэдийн шингэж үдэш болж, дээр нь бороо их орсон учраас газар чийгтэй байлаа. Гэвч энэ бүхэн бидэнд саад болсонгүй. Бүгд майхан саваа бариад оройн цайгаа уугаад амрахаар майхан майхандаа орж амарцгаалаа. Өглөө бид эрт сэрж замдаа гарна. Эрт хөдлөхгүй бол хугацаа богино, зам урт, бартаа даваа ихтэй. Энд тэндээс нэг нэгнээ таних нь цөөхөн хүмүүс цугалсан байсан тул эхний өдөр нэг их бужигнасангүй, орой ч болсон байсан учир бие биенээсээ багахан бишүүрхэсэн л хүмүүс байлаа.
Сониноос бид
Монголдоо РЕКОРД тогтоохоор гарсан юм шүү. Хөвсгөл далайг ингэж бүтэн тойрсон тохиолдол байгаагүй гэдэг юм билээ. Ийм олон машинтай, олон хаммертай тойрч байгаа нь анх удаа байсан юм. Ийм зорилготой гарсан учраас бидэнд саад бэрхшээл, хэцүү хүнд зүйл гэж шантрах зүйл байсангүй. Гайхалтай хүмүүс, гайхалтай баг энэ аялалд бүрдсэн байсныг энд онцлох хэрэгтэй санагдана.
|
Сүхбаатарын талбай дээр |
за за үргэлжилэлийг дараагийн нийтлэлээс уншаарай... :)
Leave a Comment