HUMMER TROPHY 2013




Mongolian Hummer Club нь ашгийн бус, төрийн бус байгууллага 2009 оны 3 –р сард байгууллагдсан цагаасаа эхлэн Hummer авто машин хэрэглэгчдийг гэр бүл найз нөхдийн хүрээнд тэдний амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, хүрээлэн буй байгаль орчныг таниулах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор бартаат болон урт замын аялал зугаалга зохион, Hummer авто машиныг байгальд ээлтэйгээр хэрэглэх талаар нийтэд таниулан, мөн клубын нийт гишүүдийнхээ хооронд зууч болж мэдлэг мэдээлэл солилцоход нь туслах ажлыг хийж ирлээ.
Цаашдаа манай клуб нь байгаль, нийгэмд тустай олон талын үйл ажиллагаа явуулж тэдгээрийг дэмжиж ажиллахыг зорьж байна.
 
MONGOLIAN HUMMER CLUB-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг  

HUMMER TROPHY 2013 авто, спорт аялал 5 дахь жилтэйгээ золгож байна.
Бид Hummer Club-н гишүүдийнхээ чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, гишүүд хоорондын анд нөхөд, бизнесийн харилцаа холбоог өргөжүүлэх, Hummer машины хүч чадлыг сорьж, бартаат замд болон байгальд хэрхэн хор нөлөөгүйгээр аялаж болох, эх орон байгалиа таниулан сурталчилж, хайрлан хамгаалахад уриалах, дотоодын аялагчдыг хөгжүүлэх зорилгоор жил бүр энэхүү аялалыг зохион байгуулдаг.

 
Hummer Trophy 2012-г нийт 12 Hummer машинаар Монголд анх удаа “Хаан их сарьдаг Хатан далай ээждээ хүндэтгэл үзүүлэе” уриатайгаар Монгол орныхоо хоймор болсон Хөвсгөл далайгаа нар зөв бүтэн тойрсон юм.


Hummer Trophy 2013 Эх орон, эрх чөлөөгөө олж авсан Домогт 39 он, Халхын голын дайны ялалтыг авчирсан, Мөнхийн гавьяаг нь магтан дуулах тэр л орон газар нутагруу гишүүд аялагчидынхаа анхаарлыг хандуулан аялалаа зохион байгуулах гэж байна. Тэртээх он жилүүдийн гэрч болсон Халх гол, Хамар даваа, Элсэн манханыг үзэж, дайны он жилүүдийг хойч үедээ сануулан үлдээхээр бүтээгдсэн Ерэн баатрын дууль найраглалын гол дүр Ерэн баатрын хөшөө, Наян баатрын хөшөө, Ханан хөшөө, Азийн хамгийн өндөрт тооцогдох Зэсэн хөшөө, Монголд цорын ганц Дайны үзмэрүүдээр байгуулагдсан Халх голын дайны музей, Халхын хэцүү То ван хэмээн алдаршсан Бат-Очирын Тогтохтөрийн Эх орныхоо зүүн хязгаарыг батлан сахих, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлын бэлгэдэл болгон найман аюулаас аврагч Жанрайсиг бурхан, байгалийн үзэсгэлэнт тогтоц болсон зах нь үл үзэгдэх алдарт Мэнэнгийн тал, Буйр нуур, Дархан цаазат Нөмрөгийн сав газар, Шилийн богд, Дарьганга гэх үндсэн маршрутаар энэ жилийн аялалыг 6шөнө 7өдөр зохион байгуулах гэж байна.



Зохион байгуулагч:

MONGOLIAN HUMMER CLUB
Ulaanbaatar, Sukhbaatar district, 2nd khoroo
 Olympic street  9, BUTA LLC building.
Hummer Club. 
Tel: (976) 5001-9999, (976) 9910-9905,9899-8687
Email: hummer_mongolia@yahoo.com






Комментариев нет

Технологии Blogger.