Ну,погоди, Интернет мой!!!
Блогтоо бичлэг нэмээгүй удсан байна шүү. Өвөөдөө зориулж бичсэн тэр бяцхан сэтгэлийн,санасан сэтгэлийг эс тооцвол.
Өглөө эрт уг нь хичээлтэй юмсан. Эртхэн амрая гэж бодсон утсаа цэнэглэж дуусахыг хүлээх зуур хэзээний 23цаг болж байх...
Өнөөдөр болоод сүүлийн хэдэн өдөр энэ интернетгуай арай л бишээ. Байнга гацна, тасрана. Бүр өдөж байгаа юм шиг яг сайхан хөл бөмбөг үзэх үеэр тасарч, гацахыг нь яана.
Интернетын компанируугаа утасдаад нэмэргүй, зүгээр байгаа, танайх роутертай болохоор тэгэж байж магадгүй энэ тэр гээд олон юм яриад унана. Дүффф. Роутер ашиглаж болохгүй гээд байхад нь урд хойно нь орж байгаад залгуулаад ашиглаж байгаа хүн чинь ингэж хэлэхэд нь амаа таглуулалгүй яахав.
Энэ муу интернет нь ч үнэтэй юм. өдөрт 3.33грн (1доллар 8,16грн-тэй тэнцэнэ) төлнө. Хурд нь 100Mbit. Уг нь хурд нь гайгүй цацалттай үедээ урамтай л байлаа. Энэ жилээс арай л бишээ. За тэгээд утасдахаар хааяа нөгөө оператор хүүхэн нь утсаа авахгүй. Инженер рүү нь залгахаар танай тэрүүгээр очих арай болоогүй, 2 3 хоногоос наашгүй гэнэ. Ингэхээр л заваан МОНОПОЛЬ компани гээд л үглээд хоцорч байгаа юм даа...
заза юу юу ч биччихэв. Ашгүй утасны цэнэгч дүүрлээ. Дараа нь арай өөр юм бичнээ :)))

Leave a Comment