"Дурлалын гэмт хэрэг" МУСК
Амралтынхаа өдрийг өнгөрүүлж суухдаа нэгэн линк фэйсбук дээрээсээ олоод орж үзвэл Монголын Уран Сайхны Кино "Дурлалын гэмт хэрэг" киног онлайнаар үзэх линк байлаа. Сүүлийн үед Монгол кинонууддаа жоохон тааруухан дүн тавьсан ч манай кино урлагийн хөгжлийн зам хэмээн тайвширч байсан ч бас л нэг их өндөр сэтгэгдэлгүйгээр энэ киног үзэхээр болоод үзэж эхэллээ.
Киноны үйл явц нэгэн уул уурхайн компаний залуухан захиралын анхны харцаар дуралж буй түүхээр эхлэнэ. Тэрхүү хайрынхаа төлөө хамаг байдгаа өгч явахдаа энэ бүхний төгсгөлд өөрийнх нь ангийн найз болох хүний урхинд орсон гэдгээ мэдэлгүй эх орноосоо зугтах шийдвэрт хүрэн явах тэр мөчид түүний хайрласан бүсгүй түүнд явалгүй үлдэж, надтай хамт байгаач, би чинийх гэсэн утгатай мессежээр үлдээснээр кино дуусна. (утгыг нь товчхон ярьчихлаа :P )
Сүүлийн үед үзсэн Монгол кинонууд дотроос миний хувьд хамгийн ихээр сэтгэлд нийцэж, бас гоё кино байна гэж нэрлэмээр, зохиол нь зохиол шиг, хийц нь хийц шиг, жүжигчид нь жүжигчид шиг болсон кино бол яахын аргагүй "Дурлалын гэмт хэрэг" хэмээх энэхүү кино байлаа.
Киноны дууг нь Никитон хамтлагийн "Чи минийх" зөндөө л сонсож байсан, гэтэл кино үзсний дараагаар тийм хэмжээнд бас ойлгож сонсож байгаагүй ээ мэдлээ. Дууны үгийг нь тогтож сонсдог ч бас л чамлахаар сонсож өнгөрч. Энэ дууны үг нь хүртэл кинотойгоо 10н хуруу тэгш наалдаж өгсөн бас цогц бүтээл болжээ...
Соёлт нийгэмд бол их л муухай аргаар кино үзчихлээ. Мэдээж хулгайн замаар. Нэг нөхөр нь хулгайлж яваад Оросын нэгэн социал сайтын сервер дээр үүнийгээ байрлуулаад гадаадад байдаг бид нартаа буян болж. Гэвч үзэхгүй гээд нүдээ ухалтай нь биш. Хамгийн гол нь манай нийгэм, ганц манайх ч биш аль ч улс оронд хүмүүсээ л үнэхээр дээд төвшинд оюуны өмчийг үнэлүүлдэг болохгүй бол энэ мэт хэрэг хэзээ ч шийдэгдэхгүй. тиймээс арай өөр аргаар интернетээс мөнгө олж албан ёсоор киногоо үзүүлдэг тэрхүү аргыг эрж хайж өөрсдийн хөлс хөдөлмөрөө үнэлүүлдэг болоосой гэж бодож байна. Энэ кино шиг ийм бүтээлд бол мөнгө зарж үзснээрээ харамсахгүй л юм байна.
Ахин ахин алга ташан баяр хүргэе, киноны нийт багт. Үнэхээр сайхан бүтээл болжээ.
... гээд цаашаа амандаа дууг нь аялана аа....
Чамайг харсан тэр мөчөөс хойш
Чамтай уулзсан тэр өдрөөс хойш
Цохилох зүрхэндээ би нэг л зүйлийг амалсан
Аяаа орчлон дэлхийн өнгөний хоршил өөдөөс минь мишээж
Оньсого мэт орхин одчихов уу
Хайртай хүнгүй өнгөрүүлсэн мөчүүд
Хайргүй хүнтэй өнгөрүүлсэн өдрүүд
Хамаг өнгөрсөн амьдралын минь мөрүүдийг чи сарааччихав уу
Аяаа цав цагаахан хуудсан дээр цоо шинээр би
Чи минийх гэж томоор бичээд
Чи хэнийх ч бай
Чиний зүрх хаашаа ч бай
Ямарч үнээр хамаагүй ээ
Надад хариулт хэрэггүй чи минийх
Ямарч үнээр хамаагүй ээ
Надад хариулт хэрэггүй чи минийх
Чи минийх, Чи минийх
Зулаа дээрээс төөнөх наран
Жирэлзэх долгионд тусах саран
Өмөрсөн сэтгэлийг өлгийдөн цэгцүүлж
Аяаа яв ягаанхан уруулан дээр чинь
Шуналтайгаар би
Чи минийх гэж
Тачаанаар озсоооон

Leave a Comment