Хэн нэгний нууц амраг болох шахсан нь...
Болсон явдал.
Анх оюутан болоод 2р курсдээ орлоо. Нөгөө ангийнхаа охиноос ном авахаар тохироод уулзах газар, цагаа товлоод очсон нь намрын нэгэн дулаахан өдөр ТБД андуудын урд байсан юм.
За яахав, номоо авах гэж байгаа хүн чинь товлосон цагтаа нөгөө газраа очоод л хүлээгээд би ирчихлээ, ирж байна уу гэх мэтчилэн мессеж бичээд зогсож байтал нэгэн дунд хэргэм насны ах хүү ирснээ "Миний дүү цаг хэд болж байна" гэхээр нь асуултанд нь хариулчихаад цааш эргэтэл
"Ахын дүү байж байгаарай, хоёулаа ийшээ яваад нэг юм яриадахъя, яриа байна л гэнэ" юугаа ч бодохов дагаад л явлаа. Гэтэл зам дээр зогсож байсан микро автобусны урд хаалгыг онгойлгоод ороод суучих, суугаад ярина гэлээ. Бас л хэлснээр нь ороод суутал ах хүү харин жолоочид нь "За хөдөл, явъя" надруу харснаа "Чи тэр гэж эгчийгээ таних уу" л гэнэ. Одоо тэр нэрийг нь ч мартаж. Би ч яахав, "танихгүй мэдэхгүй" гэдгээ хэллээ. Гэтэл "чамайг тэгвэл очиж нүүрэлдүүлнэ, тэгэхээр чи танинаа, та хоёр хэзээнээс уулздаг болсон юм" гэх мэтчилэн үл ойлгогдох асуултаар бөмбөгдөөд нөгөө нэг эвлэгхэн гадаа таарсан ах биш шүү. Арай цохичихгүй юмаа. Би ч гайхсан, сандарсан, тэрүүхэн хооронд юун ч олон юм боддог юм. Нөгөө нэг ном өгөх байсан охиноо бодоод л, надаас эгч, эсвэл нөхөр мөхөртэй байсан юм байхдаа, гэх мэтчилэн элдэвийн юм толгойд эргэлдэх нь тэр. Сүүлдээ аргаа бараад та яаж гэж намайг мэдэж байгаа юм бэ гэсэн чинь харин ах хүү "би чамруу сая хариу бичээд байсан биз дээ" гэж байна шүү. За ах минь та больж үз, юун танд хариу бичих, миний утасруу залгаад үз, та хүн андуурсан байна гэтэл алив дугаараа хэл гэлээ. 9969 гээд оюутан дугаартай хүн чинь хэлтэл ах хүү залгаснаа итгэж ядан миний утсыг авч харснаа "өө, ёстой ахыгаа уучлаарай, ах нь хүн андуурчихаж, ахыгаа ойлгоорой, эхнэр маань өөр хүнтэй уулзаад ах нь амьхандаа нөгөө хүнийг нь барих гээд энд утаснаас нь мессеж бичээд уулзая гээд дуудчихсан байсан юм, хүлээгээд харж байсан чинь чи утсаараа оролдоод мессеж бичээд байхаар нь чамайг гээд ойлгочихлоо, ёстой их ахыгаа уучлаарай, ах нь одоо буцаагаад хүргээд өгөе " гэхэд нь аймар гомдсон нөхөр, та ёстой хүн ажилтай явж байхад хүний хамаг ажил балалчихлаа, энэ тэр гэснээ буцааж хүргүүлээд байгаа юм бишүү...хаха. Ах ч уучлал гуйсан чигээрээ буулгаад үлдлээ, би ч нөгөө охинтойгоо уулзаад номоо аваад тэр газраас бушуухан ариллаа. Гэнэт тэгэж баривчлагдаад гүтгүүлэх чинь аймар юм байна лээ.... :))))

Leave a Comment