Чадахгүй ч гэсэн яадгий
Чадахгүй ч гэсэн яадаг юм гэж хааяа өөрөө өөрийгөө тайвшруулж хүссэн зүйлээ хийх дуртай. Мэдээж бусдад заавал таалагдах албатай биш, таалагдуулах гэж ч би үүнийг хийгээгүй, харин зөвхөн өөрийн хүслээрээ л өөртөө зориулж хийдэг хэд хэдэн зүйл байдгийн нэг нь зурах гэхээсээ илүү эрээчих юм уу даа...
Өчигдөр нэг л юм хийх сонирхол төрөхгүй, нэг тийм ядаргаа, залхуу,өөр юу ч байдгийн бүгд хосолсон өдөр байлаа. Тэглээ гээд ямар зүгээр суугаад байж чадах биш, тэгвэл уйдчихна. Тиймээс өөрийгөө саатуулж зурахаар шийдэв. Асуудлыг хэрхэн ямар өнцгөөс нь харахаас үр дүн өөр байдаг гэдэг өөрийн томъёололдоо итгэдэг бий бээр яагаад ч юм ЖОКЕР-н дүр БАТМАН аас илүү санагддаг юм. Эсвэл зөрүүд зангаараа ч болсон байж магадгүй. Ямартай ч түүний дүр надад таалагддаг учир түүнийг зурахаар шийдлээ.
Яагаад надад ЖОКЕР илүү таалагддаг гэж? Магадгүй түүний царайны ард олон олон асуудал, үнэн худал, худал хуурмаг, гашуун түүх, хоосон бус толгой гээд бүх л зүйлийг нуун байдаг болохоор таалагдаж илүү сэтгэлд минь хүрсэн байх... Харин таны бодол юу гэх юм?

Leave a Comment