Бага насаа дурсав
Хэд хоногийн өмнөөс санамсаргүй интернэт ухаж байгаад ТАМОГОЧИ хэмээх тоглоомыг олов оо. Үнэндээ бол багад минь надад яг тэр нь байгаагүй ч хэд хэдэн удаа хүүхдүүдийн амьтнуудыг тэжээх гэж оролдож байж билээ... хэхэ. Бодвол тухайн үедээ ийм зүйлтэй болох юмсан л гэж бодож байсан байх. Одоо харин утсан дээрээ түүнийг нь суулгаад хааяа нэг тоглоод тэжээж байхад хөөрхөн л юм..
Миний одоо тэжээж байгаа амьтныг ямар амьтан болохыг нь мэдэхгүй юм. 2 нас хүрсэн чинь нэг нар шиг л юм болчихлоо. Та нэрээ өгнө үү, таны амьтан эмэгтэй гэхээр нь ЖУЛЪЯ гээд нэрлэчихсэн. Яагаад ч юм тийм л нэр хамгийн түрүүнд ороод ирлээ. Дараа нь ангийн маань охин ЮЛЯ юм уу гэхээр нь үгүй ЖУЛЪЯ гэж байгаа биз дээ гээд байсан нээрээ Оросоор хөрвүүлээд уншихаар ЮЛЯ юм билээ. Ямартай ч нэг ийм ханьтай болчихоод байж л байна. Дараа бүр томрохоор нь дараагийн зургийг нь тавьна аа..
Leave a Comment