Шүхрээр үсэрсэн тэмдэглэл
Одоогоос сарын өмнө 9сарын 3нд хоёр найзтайгаа хамт онгоцноос шүхрээр үсрэх анхны оролдлогоо хийж үзлээ. Өглөө эрт Москвагаас гараад 150 гаруй км явж хүрэх газартаа очлоо. Биднээс гадна маш олон хүн очсон байлаа. Шүхрийн спортоор хичээлэлдэг болон над шиг сонирхогчид ч байна. Өглөөнөөс хойш 15 цаг хүртэл сургалт шүхрээр үсрэх сургалтыг багш нар явуулж, дасгал сургуулилалт явуулсны дараа 7.30д очсон бид нар 16 цагийн үед АН-2 онгоц руу орж суулаа. Газраар 1000 орчим метрт хөөрөн дохио нисгэгчээс өгөхөд ар араасаа цувран үсэрсэн юм....
Онгоцондоо суусны дараа бол нөгөө айдас юмнууд чинь бүр мөсөн байхгүй болсон доо. Юун айх, нэгэнт оройтсон гэдгээ ухаарна. Мөн "тийм заяа нь харьсан юм гэж юу байхав, үсэрнэ ээ" гээд л үсэрсэн дээ. Тэр үсрэх мэдрэмж, үсрээд дээрээс бүгдийг харах, газардаа явж байх тэр мэдрэмж бол хүн амьдралдаа нэг удаа үзэх хэрэгтэй зүйл шиг санагдсан. Өмнө нь уулын шүхрээр үсэрч байсан ч энэ удаагийнх шиг тийм сайхан мэдрэмжийг мэдэрч амжаагүй юм.
Leave a Comment