Шинэ жилийн уур амьсгал Улаан талбай дээр


Москва хотод ирээд аль хэдийн 3н сарын нүүрийг үзэж. Зав зай тааруу өөрийн сонирхдог зүйлдээ тэрийн бүр цаг гаргаж чадахгүй байсаар саяхан нэг цаг гаргаж шинэ жилийн уур амьсгал орсон Улаан талбайгаар жоохон алхав. 
Шинэ жил гэдэг баярыг утгаар нь тэмдэглэдэг эдгээр хүмүүсийн байгаа байдал, чимэглэл гээд нэг л гоё. Хүн бүрийн дуртай байдаг он солигдох энэ мөчийг тэсэн ядан хүлээдэг ч миний хувьд өчнөөн олон өдөр хүлээж хүлээж ганцхан орой 5мин хүрэхгүй хугацаанд дээд цэгт нь оргилсон баярын эмоц болгоод л дуусчихдаг нь харамсалтай ч юм шиг санагддаг юм. Шинэ жилийн маргааш гэдэг өдөр нэг л нам тайван, хов хоосон, уйтгартай ч юм шиг. Үүнийг эвдэж ирээдүйд шинэ жилийн баярыг 1сарын 1нд илүү тэмдэглэж байна гэсэн бодол хааяа төрдөг юм :) . 
Ингээд удаан зураг оруулаагүй миний Улаан талбай дээр авсан хэдэн зурагнуудыг сонирхож саналаа хэлээрэй. 



"Мөсөн чихэр" бага байхад ээж минь элсэн чихэр хайлуулж хэвэнд хэвлээд хийж өгдөг байж билээ. Түүнээс хойш идэлгүй ер нь их урт хугацаа өнгөрсөн байна.

Цасан охины хувцас өмссөн энэ эмэгтэй ийм бизнез хийж байна. Гэвч оросуудыг ажиглахад наймаа хийж сураагүй хүмүүс шиг санагдсан.

Хэдий шашны хэлбэртэй боловч дэлхий нийт, тэр тусмаа монголчуудын тэсэн ядан хүлээн догдолдог, ганган, хээнцэр, үзэсгэлэнтэй баяр бол яах аргагүй Шинэ жилийн баяр.

Найзынхаа зурагийг бас буулгаад авч. Бид хоёр 6н жил Украинд хамт сурч, үргэлжлүүлж Москвад бас хамтдаа сурах хувь тавилантай байж.хаха. Аймар сүртэй ярьсан. Гэхдээ Украинд байхдаа Москвад байхаас илүүтэй ихээр уулздаг байж дээ. Энд бараг таарсан шахуу юм болж уулзсан. хэхэ

Энүүгээр зурагаа авахуулах хүмүүс олон. Шинэ технологууд гарах тусам хуучны зураг авахуулах гэж мөнгө төлдөг байсан үе ард хоцорч, хүн бүр зурагчин болсон. Энэ хоёр орос охин хамт авахуулсан зурагаа үзэж байна.

Улаан талбайн нэгэн чимэг, билэг тэмдэг болсон Кремлийн цаг засвар хийгдээд алтан шаргал болж.

Зураг аваад, хоол эргүүлээд явж байсан гэнэт вертолет дугарав. Дууны зүг харвал 3н вертолет Кремл рүү нисэх орж байв. Би таахдаа ажилдаа л нөхдүүд ирж байгаа байх гэж бодлоо хэхэхэ.

Өөрийн минь зураг ер нь цөөхөн шдээ. Ганц зураг өөртөө авсан байна хэхэ

Бага байхад шинэ жил болоход хамгийн түрүүнд аав ээж, өвөө эмээ нар минь надад ямар бэлэг өгөх бол гэж их бодож, догдолж хүлээдэг байлаа. Гол нь бэлэг л байлаа шүү дээ. хэхэ

16 онд ямар бэлэг авмаар байгаагаа энэ шууданд хийгээд тэр нь бүтдэг бол гэсэн хүүхэд санаагаар хандаж захиа бичвэл та юу бичих бол? 

Улаан талбай дээр гарсан энэ бяцхан хотхонд худалдаа наймаа үргэлжилсээр. 

Бага байхад ийм зураг, зурагтай ном хэвлэлүүд их байдаг байж билээ.

Добавьте подпись


Шарсан зайдас идэж, халуун вино уусан шиг л алхасан даа. Даанч халуун вино гээд зарсан вино нь миний Украинд ууж байсан тийм гоё бол байгаагүй.

Өвлийн цагт эрт харанхуй болдог нь хэцүү.



Комментариев нет

Технологии Blogger.