Шээсээ уугаад эдгээд байгаа юм уу?


Улсын Их Хурлын гишүүд хэлж ярьж байгаа үгэндээ бас жоохон цензуратай баймаарсан. Саяхны ярьсан С.Жавхлан гишүүний үг олон хүний эгдүүцлийг хүргэхийн хажуугаар олон хүнд худал мэдээлэл тарааж байгаа нь харамсалтай. Даанч тэд энэ үгнүүдийнхээ төлөө хариуцлага хүлээдэггүй нь, буруу зүйл ярьж байгаагаа ойлгохгүй байгаа нь бүр харамсалтай.


Хэдэн жил анагаахын сургуульд сурч, одоо ч үргэлжлүүлж суралцаж байгаа надад мэдээж Уламжлалт анагаах ухааны мэдлэг маш хомс. Би бол зөвхөн Европа чиглэлийн анагаах ухааныг судалж, заалгаж яваа нэгэн. Гэлээ гэхдээ өлөн шээсээ угаад олгой мэтийн өвчин эдгээд явна гэдэг бол маш худал мэдээлэл гэж хэлмээр байна. Хаана ч тийм зүйл байхгүй гээд хэлчихэд буруутахгүй. Шээс бол хүний организмоос шүүгдэж гарч буй эцсийн бүтээгдэхүүн, ялгадас юм. Өөрийн өлөн шээсийг уух, эхийнхээ шээсийг уух гэх мэт зөвлөгөөнүүд нь ихэвчилэн сэтгэл засал дээр тулгууралсан зүйл байдаг юм уу гэсэн дүгнэлтийг би өөртөө хийж байсан юм. Шээсээ уучихаар зүгээр болдог гэж итгэснээр сэтгэл зүйд нь хором зуур өвдөлт намдаж буй мэт санагдана. Энэ нь удаан үргэлжилэхгүй эргээд л өвдөж эхлэнэ.
Намайг ажиллаж байх хугацаанд олгой болон бусад хэвлийн хурц өвдөлтэй хүмүүс үзүүлэх гэж хүлээн авахаар ирдэг байлаа. Түүн дотроос шээс ууж өвчнөө хүндрүүлсэн хүмүүс маш олон байсан ба зарим нэгнээс нь зориуд шээсээ уусан уу гэхэд тийм гэж хариулдаг байж билээ. Тэдгээр нь дандаа хүндэрсэн, хагалгааны явцыг хүндрүүлсэн хэлбэрт шилжсэн мухар олгой болон өөр бусад мэс заслын өвчлөл байдаг байсан нь ердөө л миний харсан жишээ. Энэ мэтчилэн бүр олон жишээг харсан олон ахмад эмч нар бий, тэд ч бүр их зүйлийг хэлэх байх.

Шээсний найрлагын талаар уншихыг хүсвэл ЭНД дараарай.



Энэ хүний ярианаас нь өөр нэг зүйлийг тодруулая гэвэл Монголын Уламжлалт Анагаах Ухааныг хөгжүүл гэсэн санаа байх шиг байгаа юм. Түүнийгээ л хэлчихгүй мэдэхгүй зүйлээ хамаагүй ингэж худлаа ярьж олон хүний өвчнийг хүндрүүлж, олон эмч нарт ч ажил удаж, тэдний сурсан мэдсэн зүйлийг зүгээр л ингээд юу ч биш болгож орхиж байгаа нь төрийн түшээ хүнд ёс суртахуун биш шиг.
Өнөөдрийн эрүүл мэндийн салбар эм тариагүйгээр эмчилгээ хийгдэнэ гэж байхгүй учраас эм тарианд мөнгөө зарахаас өөр зам бидэнд байхгүй. Эм тариагүй болвол эмч нар гар мухардана. Эмчилгээ ч үр дүнгүй болно.

Нэг ч өдөр шороо ухаж үзээгүй, нэг ч өдөр номыг нь сонсоогүй би хүмүүст тав зургаан толгойнуудыг хэрхэн ухаж, алт нүүрсийг нь яаж ялгах талаар ярьж байгаатай л агаар нэг зүйлийг энэ хүн ярьчихлаа.

Гишүүн, та хүнд диплом хэрэггүй гэж өөрийгөө өмөөрч болно, гэхдээ мэддэг чаддаг зүйлээ л хүн хийх ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй.

Төгсгөлд нь та Жавхлан гишүүний үг үнэн гэж түүнд итгэж байгаа бол энэ итгэл үнэмшилээсээ буцахыг хүсч байна. Учир нь тийм зүйл байхгүй. Цагаа тулахад Жавхлан гишүүн таныг эмчлэхгүй шүү дээ.

Комментариев нет

Технологии Blogger.