"Танихгүй захидал" - 2



Хэрэв санаж байгаа бол танихгүй мэйлээс нэгэн шүлэг ирсэн гэж байсан даа. Шүлэг илгээсэн мэйл рүү баярлалаа гээд мэйл бичсэн хариу ирсэн, яалт ч үгүй надад зориулсан гэхээс гадна бас өөр гоё гоё зүйлүүдийг хэлж бяцхан хөөрцөглөсөн дөө би... хэхэ
  Ингээд өмнөх бичлэг дээрээ энэ захиа, шүлгийг аудио болгох болно хэмээн амалж байсанчилан найздаа шүлгээ явууллаа. Энэхүү шүлгийг анх уншаад л аудио болгомоор санагдсан, дараа нь хэнээр уншуулвал болох вэ гэж бодлоо. Яалт ч үгүй эмэгтэй хүн байх хэрэгтэй гэж бодоод эмэгтэйчүүд дотроос хэнд нь илүү зохих вэ гэж бас давхар бодсон юм. Ингээд Зулаагаар уншуулвал яг тохирох юм шиг санагдаад Зулаагаа гуйлаа. Зулаа минь ч их ажлынхаа хажуугаар (түүний сайтаар заавал зочлоорой www.umbrella.mn ) миний шүлгийг уншиж өгөөд буцаагаад явуулсан нь энэ. Удаан иймэрхүү зүйл янзалж хийгээгүй хүн өнөөдөр багагүй хугацаа зарсны эцэст ийн бүтээл боллоо. Зулаадаа баярласнаа илэрхийлэе, энэхүү шүлгийг илгээсэн тэрхүү нууц зохиогчдоо мөн баярлалаа.

Та сонсоод үзээрэй.

Зохиогч: Нууц зохиогч
Уншсан : Баянзул
Эвлүүлэгч : Би :)
Нэр : Нэр өгч амжаагүй... та нар өгчих
Хэрэглэсэн аялгуу : Эдуард Артемьев – Свой среди чужих

Комментариев нет

Технологии Blogger.