Гэрийн "Эмийн сан"-д. Танд ч хэрэг болж магадгүй

Зарим нэг хүмүүст хэрэг болж магадгүй гэж бодоод ийм бичлэг хийлээ.

Хүн ер нь заавал өвдөж,зовж байж юмыг ойлгох албагүй. Хүн бүрт гэрт нь ойр зуурын хэрэглээний эмийн сан байхад буруутахгүй. Өвчин зовлон ямар хэлж ирэх биш. Гэхдээ яг үнэнийг хэлэхэд тэр ирүүлэх ажлыг нь бид өөрсдөө л хайр гамгүй биендээ хандаснаас ирдэг л дээ. Нэгэнт бид үүнийг ойлгож чадахгүйгээс хэлж ирдэггүй гээд л ярьчая.




Миний эмийн бяцхан хайрцганд доорх зүйлсүүд байна. Би бол өвдөлтөөс их айдаг :P Жилийн өмнө ч гэсэн яг энэ үеэр бөөр өвдөөд нэлээн юм болсон. Гэнэт нуруугаар өвдөхөөр нь нуруу өвддөг тэр нь болж байгаан байна даа гэж тоохгүй байгаад байсан сүүлдээ өвдөлт нь тэсэхээргүй хүчтэй болж баруун талруугаа дамжчихаар нь бөөр өвддөг болж байгаан байхдаа гэж бодоод түргэн дуудаж үзүүлсэн юм. Нэг хөгжилтэй нь ихэвчилэн өөрөө л түргэний тэргээр хүн зөөж үзэж байснаас өөрийгөө тэгэж зөөлгөнө гэж ерөөсөө бодож байсангүй, яг түргэний машинд суугаад явж байхад хэдий өвдөөд байсан ч бодохоор давхар инээд хүрээд байдгийн байна лээ :P
    Энд би эрүүл мэндийн даатгалгүй учир тэр нь мэдээж асуудал үүсгэх байсан ч өөрөө энэ эмнэлэгүүдээр нь явж хичээлд сууж,зарим үед багш нарынхаа тушаалаар жижүүрт гарч, эмнэлэгүүдийн эмч нар нь багш нар,зарим нь найзууд байсан тулдаа даатгалыг үл анхааран эмнэлэгийн тусламж авч нэг юм гайгүй болсонсон.
  Хэрэв та гадаадын оронд байдаг бол Эрүүл мэндийн даатгалыг авч байсан нь дээр юм байна лээ шүү. Орсон эмнэлэг болгон танаас даатгалтай юу гэж асууна.

Гэрт маань ингээд байнга байдаг, зарим үед гэрээсээ хол ийш тийшээ явах үедээ авч явдаг хэдэн эмийн бэлдмэлүүд байдаг юм. Уул хад, цанаар гулгах, тоглох гэх мэт үед муу санаатай аваад л явна, тэд нар энэ байна.


       "Но-шпа" англиар бол No-Spasm гэсэн үгний хувирал нь :) янз бүрийн гэдэсний базлалт болон спазм-ын үед хэрэглэдэг юм. Ерөнхийдөө өвчин намдаах гэхүү дээ.
       "Флавиа" гэж энэ ч яахав миний бөөр өвдөх үед ууж байсан юм. Үрэвсэл, спазм-н эсрэг үйлчилгээтэй, мөн л нэг талаараа өвчин намдаах, нөгөө талаараа шээс хөөж, антисептик-н бэлдмэл.
       "Ацикловер" өвөл,хүйтний цагт ГЕРПЕС вирусын халдвар их байдаг, уруул дээр цэврүү гараад ирэх үеэр нь энэ тосыг гадаас нь түрхээд таблетка -аар нь уучихдаг юм.
      Хөвөн байна, юм юманд л хэрэглэнэ дээ :P
      Тэр хоёр ампултай тариа байна. "Кетанов" "Дексалгин" хоёр. Өвчин намдаах, үрэвсэлийн эсрэг үйлчилгээтэй. Гэнэт тэвчиж болохооргүй өвдөх үед, дараагийн тусламжийг авах хүртлэх хугацаанд энэ хоёрын аль нэгийг хэрэглэчихдэг юм. Хэрэглэчихдэг юм ч гэж дээ, хэрэглэнэ гэж байлгадаг юм.
      Шприц ээ мэдээж тарианыхаа тоогоор мөн хамт байлгана. Тэхгүй бол бас юугаараа ч тарихын. Өвчин намдаах эм уухаар харин бараг алга. Байсандаа ч гэмгүй.
     Ариун бээлий. Энэ ч яахав заавал албатай биш, надад бол яахав байж л байдгийн. Одоо харин ариун нь юу болж байгаа бол л гэхээс :)))
    Спирт харин алга, хүнд өгөөд тэр чигт нь мартсан бөлгөө :)
    "Ибупрофен" дээр байхгүй гэсэн өвчин намдаах, үрэвсэлийн үйлчилгээтэй уухаар эм зурганд ороогүй байна. Толгой өвдөх үедээ л уучихдаг юм.

За надад бол ийм л юмнууд байна. Эдгээрийг бэлэн байлгаж байхад би ямар ч байсан хэсэгтээ л гүрийнэ :).

АНХААР: Эмийг хамаагүй хэрэглэж болохгүй гэдгийг мартаагүй гэж найдая. Эмчийн зөвлөгөөгүйгээр эмийн бэлдмэл дур мэдэн хэрэглэх нь бүр илүү хор уршиг дагуулах боломжтой шүү. Эмчээс зөвлөгөө авч байгаад нэн хэрэгцээтэй ойр зуурын эмийн бэлдмэлүүдээ гэртээ байлгаж, хугацаа нь дууссан үгүйг нь шалгаж, дуусасныг нь тэр даруйд нь хаяж, хадгалалтын горимыг нь зөв хангаж байгаарай.

Танд эрүүл энхийг хүсэе.

Комментариев нет

Технологии Blogger.