Би заримдаа зүгээр л хариулах дургүй
Зарим үед хүнд хариулт өгч байснаас дугай өнгөрсөн нь хамаагүй дээр байх үе байдаг. Миний хувьд ч мөн яг л тийм. Хүн болгонд хариулт өгч өөрийгөө ойлгуулаад байх шаардлага байхгүй. Би твиттер, фэйсбук дээрээ хааяа янз янзын л юм бичнэ, эсвэл өөрийнхөө бодлоор ойлгосон зураг хөргөө хийнэ. Харин эднийг минь зөвтгөж буруутгасан хүмүүс өөрсдийн бодлоо хэлж хариулт шаардах зүйлсүүд бишгүй л байдаг. Гэсэн ч би хариулая ч гэж бодоггүй.
Яагаад гэвэл миний бодол, миний юманд хандах хандлага тэднийхтэй адилхан байх албагүй, би ч тэдэн шиг байх албагүй шүү дээ. Бүгд л тус тусын амьдралын замаар явж ирсэн. Өссөн орчин, тойрон хүрээлсэн хүмүүс, үзсэн харсан, уншсан мэдсэн, бас мэдээгүй гэх мэт зүйлсээр бид хоорондоо эрс өөр улсууд. Өөрийнхөө энэ бүх суурин дээр тулгуурлан надтай ижил сэтгэж бодоогүйд нь би тэднийг буруутгах ч харьцангуй зүйл гэж боддог юм. Нэг хэвнээс гарсан ч хүмүүс биш. Нэг үндэстэн битгий хэл нэг эхийн хэвлийгээс гарсан ихэртэйгээ би чинь бас их ондоо хүн шүү дээ. Тийм болохоор би зүгээр л дугай өнгөрмөөр санагддаг юм.
Эндээс хамгийн гол мэт боддог зүйл бол ямарваа нэгэн зүйлийг хэрхэн харж байна гэдэгт л асуудлын гол учир оршиж буй юм. Яг л доорх зураг шиг.

Надтай ижил бодохыг хүсвэл адилхан л бодно, харин эс хүсвэл эсрэг л байх болно. Гэхдээ хүнтэй ижилхэн байх хэрэггүй дээ. Нөгөөдөх нь ч тийм байгаагүйд нь гомдоод ч байх хэрэггүй. Ганцхан л амьдрана шүү дээ, хүслээрээ, хүсэснээ хийж явахад дараа нь эргэж бодоход сэтгэлд өег юм даа.
Надад энэ үг таалагддаг юм "Би дүрэм зөрчөөгүй, зүгээр л хүсэснээ хийсэн юм" гэж. Гэхдээ үүний хажууд ямарваа нэгэн зүйлийн хэм хэмжээ гэдгийг мартаж үл болно.
Leave a Comment