Дорнодын наадмын хурдан морьны уралдаанаас



Хурдан морьд уралдах нь сүүлийн үед янз бүрийн хэл амыг таталдаг болоод байгаа. Бага насны хүүхэд унуулж бэртээж гэмтээдэг. Гадны оронд том хүнээр морь унуулж уралдуулдаг гэх мэтчилэн сансрын сансрын юм яриад байдаг нь надад таалагддаггүй. Оюутан байхаасаа авахуулаад наадмын хурдан морь хэдэн жил дагахдаа бэртэж гэмтдэг үе байдаг ч жил ирэх тусам хүүхэд унаж бэртэх нь багасаж байгааг, зарим тохиолдолд бэртэл гэмтэлгүй өндөрлөх ч үе байдаг.
Монгол үндэсний өв уламжлалаар оролдоход би дургүй болохоор ямар ч үед үүнийг өөрчлөх гэсэн сэдэлд эсрэг байр суурьтай байх болно. Харин хүүхдийн хамгаалалтыг боловсронгуй болгох тал дээр ажиллахад нь дэмжих болно.







Комментариев нет

Технологии Blogger.