"Миний худалдаж авсан нөхөр"
Өчигдөр интернетгүй өглөөг угтав, сэрээд л шууд утас ком-оо асаадаг хүн интернетгүй болсон юм бүхэн утга учиргүй уйтгартай санагдлаа. Дэмий байхаас гээд гарч модон дотор жаал гүйлээ, алхалаа. Гадаа зөөлөн салхитай, бас бага зэргийн цас хаялаад нэг л гоё. Харих гэснээ азнаж хөгжим сонсож модон дотор нэлээн алхаж байгаад гэртээ ирвэл бас л интернет алга. Интернетийн компани руугаа утасдсан утсаа авдаггүй ээ. Аргаа ядаад мессеж бичиж үлдээчихээд утсаа оролдож суутал "Миний худалдаж авсан нөхөр" нэртэй өгүүллэг байж байна. Комноосоо гялс ухаж гаргаж ирээд уншиж эхэллээ. Ямар дэмий суултай биш,ямар нэгэн юм хийхгүй бол болохгүй биз дээ. Дээр нь ер нь уншъя ч гэж бодож байсан юм.
Гайхалтай нэгэн хүчирхэг эмэгтэй, хайр дурлалынхаа төлөө өөрийгөө золиослох чадвартай тийм эмэгтэйн тухай байлаа. Эхэндээ уншиж эхлэхдээ би ерөнхийдөө төгсгөл нь юу болохыг гадарлаж байсан ч харин хэрхэн гэдгийг нь тааж чадсангүй. Шууд сүүлийнх нь хуудсыг уншчихмаар санагдсан ч нэгэнт хийх юмгүй хүн тэгэх нь онцгүй биз.
Энэ өгүүллэгээс би эмэгтэй хүний ямар их тэнэг зориг, өөртөө зөв гэж бодсон бодолдоо яасан үнэнч байдаг юм бэ, хайртай хүнээ ингээд л орхиж чаддаг, тэгсэн хэрнээ түүнийгээ хайрлаж явааг нь гайхан бахдсан юм. Өнөөдөр ч гэсэн ийм бүсгүйчүүд хаа нэг газар байж байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Ямар их халуун, бүр түлэгдэм хайрын дараа тэр бүгдийнхээ өрийг төлсөн мэт ингээд л яваад өгөх нь уншиж байгаа надад хөндлөнгөөс харахад дэндүү харамсмаар. Ерөөсөө л өөрийн нөхөр болох Гэнри-н аз жаргалын төлөө тэр бүхнээ зориулаад дууссан. Гэнриг ч буруутгах аргагүй. Үнэхээр тийм гэгэлзэх сэтгэл хэнд ч байдаг байх, эр хүнийхээ хувьд, мөн өөрийн үүрэг хариуцлагыг ухамсарлаж чадсан гэж би хувьдаа дүгнэсэн. Хэрэв Ирэнэ түүнийг тэр үед нь орхиж явалгүй багахан цаг хугацааг түүнд өгсөн бол ийм зүйл болохгүй, Гэнриг сэтгэлээ татаж аваад зогсохгүй, энэ бүхнийг цэгцэлж чадах байсан болов уу гэсэн бодол төрсөн юм.
Төгсгөлд нь ямар агуу их тэнэг хайр вэ л гэж бодлоо...

надаа ч бас тэгж санагдсан ямар агуу их тэнэг тэнгэрлэг хайр вэ?...гэхдээ Иринагийн хайрыг цаг хугацаа бүдэгрүүлэхгүй шиг Гэнри ч гэсэн сэтгэлээ татаж чадахгүй байхаа гэж боджийно
ОтветитьУдалить