HUMMER TROPHY 2012 аялал - 02
Аялалын тухай бичиж байснаа таг болчихлоо гэж бодож магадгүй. Ёстой түмэнтэй уучлаарай. Ингээд аялалын тухайгаа үргэлжлүүлэн бичэе.
Хоёрдох өдөр маань Цачиртын гүүрнээс эхэллээ... Өглөө эрт 6цагт бүх аялагчид маань сэрж, өглөөний ундаа бэлдэн цай ундаа ууцгаагаад, хоноглосон газраа цэвэрлэж хогоо түүж дуусаад бүгд зохион байгуулагчидын дохиогоор машиндаа сууж цуваан дахь өгөгдсөн дугаарын дарааллаар ар араасаа хөдөлж Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотын зүг хүлгийн жолоо заллаа. Зам урт, бартаа ихтэй учир 09цаг гэхэд бид хөдөлсөн юм.
Бидний замд сайхан сайхан байгалийн үзэсгэлэнт газар таарч манай аялагчид дуу алдаж байсан ч өмнө аялалын маршрут, хоноглох газар, бүх зүйлсээ судлаад ирсэн бид удахгүй улам гоё болно хэмээн гайхшруулж байсан юм. Ингэж яваад бид алдарт Сэлэнгэ мөрөн дээр тулж ирлээ. Сэлэнгэ мөрөнд очихоос өмнө мөн бас Хамар даваагаар ч давлаа. Үнэхээр эвгүй юм билээ. Бороо орсон, зам нойтон үед бол хэр баргийн машин давахгүйгээс гадна муу дугуйтай бол хальтраад уначихад ч болмоор тийм даваа байлаа. Эндээс ахиад л аялагчид маань аялалын бартааны тухай ярьж эхэлсэн юм. Гэтэл энэ маань ердөө л эхлэл байсанд бас л дараагийн олон бартаа саадын тухай бодож ярилцаж эхлэх нь аялалыг улам сонирхолтой болгосоор. Сэлэнгэ мөрний нөгөө эрэг дээр гарахын тулд дээгүүр нь бэхлэн тогтоосон бярвазан гүүрэн дээгүүр гарах болдог юм билээ. Гүүрээр гарах бүрт машин бүрээс төлбөр авдаг юм билээ. Нэг машин 5000төг байсан шиг санаж байна. Дөнгөж нөгөө эрэг дээр нь гарахаар жижигхэн хоолны газрууд байсан. Манай аялалынхан ерөнхийдөө өлсөх талруугаа хандсан байсан тул тэдгээр хоолны газруудаар үйлчлүүлсэн. Харин гэнэт их хэмжээний хүмүүс ирсэн байсан болохоор бэлтгэлгүй байсан хүмүүс маань нэлээн удаасныг эс тооцвол сайхан под хийцгээгээд цаашаа хөдөллөө.
Машинууд маань хоорондоо богино долгионы холбоогоор холбогдсон байсан тул замын туршид хооронд ярьж, замд таарах үзэсгэлэнт газар, болон түүх дурсгалт газруудын талаар зохион байгуулагчид болон бусад аялагчидаас мэдээлэл авахын хажуугаар мөн онигоо яриж, дуулалдаж машин машинаараа мэндчилгээ дэвшүүлэн, оньсого таалцан явсаар 19цагийн үед Мөрөн хотод ирлээ.
Хувьтай хүн хур борооноор гэгчээр биднийг дөнгөж Мөрөн хот гэсэн пайзыг өнгөрч даваа даван ороход аадар бороо хувин хувингаар асгавуу гэлтэй хүчтэй асгаж байснаа түлшээ авах гээд зогсохын өмнөхөнтэй бороо зогсож чийг дааж, сайхан үнэр ханхлуулсан Мөрөн хот бидэнтэй золгосон юм. Бид ч хувь хувьдаа энэ сайхан байгалийн бэлгийг бэлэгшээн хөөрөлдөж урт замын алжаалаа ч мартагнав. Суурин газар ирсэн тул цааш явах замын хүнсээ Мөрөн хотын дэлгүүрүүдээр явж цуглуулаад Мөрөн хотоос гаран гартлаа ГЭРЭЛТ ДОХИО-оор хотын иргэдтэй мэндчилэн өнгөрсөн юм.
Ер нь дайран өнгөрсөн хот суурин газар бүрийн иргэд биднийг маш сайхан хүлээж авч, гараараа даллан мэндчилж байлаа. Бид ч мөн тэдэнтэй мэндчилж явах нь танихгүй ч гэлээ тэр хүмүүсийн сайхан сэтгэл, бидний зорьсон зорилгын хүч энерги биднийг баясгаж байсан юм.
Аялалын машинууд маань бүгд түлшээ дүүргэж аваад хөтөлбөр ёсоор дараагийн хоноглох цэг болох Хөвсгөл аймгийн аялал жуулчлалын нэгэн том цэг болох Хатгал сум руу хөдөлцгөөлөө. Хатгал суманд байрлах нэгэн сайхан амралтын төв бол бидний 2дох шөнөө хоноглох газар. Энэ бол Хөвсгөл-Сант нэртэй газар юм. Бусад амралтын баазуудаа бодвол илүү тохилог, үйлчилгээ, хоол сайтай, мөн цэвэрхэн, аялагчидын маань хувьд яг л гэртээ байгаа мэт амарч, алжаалаа тайлж болох газар байсан ба тэр утгаар нь сонгохоос гадна Хөвсгөл Сант амралтын газар маань HUMMER TROPHY 2012-г хамтран зохион байгуулж байгаа газар байлаа.
Хөвсгөл Сант амралтын бааз нь 2давхар хаусуудтай ба дотроо душ,угаалга,зочны өрөө, амралтын өрөө, ханын чулуун зуух гээд амрахад хэрэгтэй бүх л зүйл байдаг юм билээ. Мөн нэмэлт гэрүүдтэй ба гэрүүд нь яг Хөвсгөл далайн эрэг дээр, далайруугаа харсан байрлалтай баригдсан нь надад маш их таалагдсан. Энд бид 2 шөнө амарч дараагийн хамгийн хамгийн гэж нэрлэгдэх бартаа, даваа, хүнд аялалтайгаа золгох ёстой юм.
22цагийн үед бид Хөвсгөл Сант амралтын газраа ирцгээлээ. Нэгэнтээ харанхуй болж хүрэх газраа ирэхэд Хөвсгөл сантынхан маань бидний гадаах хашааныхаа гадаа зогсоод маш сайхнаар урин хүлээж авсан юм. Харамсалтай нь яг тэр зураг нь надад алга. Манай аялалын нэвтрүүлгээс харах боломжтой. Аялагчид маань машинаа эгнүүлэн байрлуулаад тус тусын амрах байрнуудыг үзэж танилцаж хүлээж аваад оройн галын наадамдаа цугаллаа. Галын наадам хийх газар, салют гээд бүх зүйл бэлэн. Эндээс бид хоорондоо бүрэн танилцаж, машин машинаараа баг болж, багийн нэр, уриа, багийн гишүүдийн танилцуулга, мэндчилгээнүүдээ бүрэн утгаар нь үзүүлээд зогсохгүй оройжингоо танец гэдэг юмыг чинь хийж өгсөн дөө.... :)))
үргэлжлэлийг дараагийн дугаартаа хүргэе. Өдөр хоног өнгөрөх тусам бидний аялал бүр сонирхолтой, хөгжөөнтэй, жинхэнэ авто спорт аялалын утга учир гарч байлаа...

Leave a Comment