Шинэ төмөр замын талаарх миний ганц хоёр үг

Өчигдөр болоод уржигдар хоёр өдөр дарааллан 100н чухал сэдэв нэвтрүүлгийг үзлээ. Мэдээж Шинэ төмөр замын талаар яригдсан дугаар нь шүү дээ. Эхний удаа үзэхдээ нэг л ойлгож чадаагүй. Дараа нь ахиж үзэхээр шийдлээ. Үзлээ,харлаа,сонслоо... Төгсгөлд нь өөрийн үзэх үзлийг буюу энэ хоёр талцаад байгаа нөхдүүдийн алийг нь дэмжих вэ гэдгээ тодорхойлсон юм. Мэдээж миний дэмжлэг хэнд ч хэрэггүй, бас ийн бичих минь хэнд ч тийм чухал бус ч гэлээ энэ улсын иргэн, ирээдүй болж үргэлжилэх улс орноо бодсон байдлаар хандаж үзсэн минь энэ байсан юм.



Энэ нэвтрүүлгээс
1- Шинэ төмөр замыг хэрхэн хаагуур яаж тавих вэ?
2- Ямар царигаар тавих вэ?
3- Хэрхэн дугуйг солих вэ?
4- Аль вариант нь илүү ашигтай вэ? гэсэн 4н үндсэн асуулт дээр анхаарлаа хандуулж тэдний яриаг сонссон юм.  Ингээд ер нь бол нэгэнт батлагдчихсан Х.Баттулга сайдын талыг баримтлах хандлагатай болсон. Өмнө нь бол надад энэ талаар мэдээлэл маш бага, бусадтай адилхан л хардлага сэрдлэгэн дор л анзаарсан анзаараагүйн хооронд хандаж ирсэн ч энэ чинь зүгээр нэг төмөр зам биш юм байна гэсэн асуудлыг бодож эхэлснээрээ ийн анхааралтай сонсож үзсэн минь энэ билээ.

Одоо миний бодол:
1- Шинэ төмөр замыг хэрхэн хаагуур тавих вэ? гэж ярилцаж маргалдаж ирж байгаа юм. Минийхээр бол тэр шууд сэтэлж тавих гээд байгаа 7н боомтын асуудал ерөөсөө таалагдаагүй. Яагаад гэвэл тэр 7н боомт ерөөсөө л байгалийн баялагийг үтэр түргэн гадагш нь буюу хятад руу гаргах л бодлого болж харагдаж байна. Хэрэв өнгөрсөн ЗГ-н баталснаар буюу дээр зурган дээр байгаа шигээр тавигдчихвал нөгөө Сайншанд-н цогцолбор, Орос руу холбогдох төмөр зам, далайд гаргах бодлого гэх мэтчилэн олон харилцагчтай болох боломжтойгоос гадна ганц нүүрс болоод ачаа тээвэр бус Дотоодын иргэдийн хоорондын ирж очих зам тээврийн асуудал шийдэгдэх боломжтой юм. Үүнийгээ дагаад ганцхан УБ-руу чиглэх нүүлтийн асуудалд ч тодорхой хэмжээгээр буурах боломжтой гэсэн өнцгөөс харж байгаа юм. Хамгийн гол нь энэ чинь ганц өнөөдрийн нүүрсний асуудал биш юмаа гэдэг дээр л би ийн үзсэн хэрэг.

2- Ямар царигаар тавих вэ? Би өөрөө төмөр замын хүн биш, тиймдээ ч төмөр замын нэг найз минь энэ нэвтрүүлгийг үзлээ гэсэн чинь наад сэдвээ найздаа үлдээчихээ,чи хоцор гэсэн.. хэхэ. Гэхдээ өөрийн ойлгосон зүйлээрээ нэгэнт анхаарал тавьсан болохоор бичээд л үлдээе.
      Тэр хоёр цариг-н талаар бол яалт ч үгүй өргөн нь илүү гэж би бодох болсон. Учир нь Монгол улс өөрөө Өргөн царигийг ашиглаж ирсэн улс, энэ систем дээр бүх төмөр замын асуудал нь явагддаг, Замын үүдийн боомт дээр дугуйг нь солиод гаргачихдаг. Хэрэв бид нарийнийг тавих болвол улс дотроо ачаа тээвэр, хүн тээвэрээ хийхдээ ч мөн дугуйгаа сольдог болно. Тэрний оронд гардаг хил дээр нь л тэрийг нь солиж байвал ямар ч энгийн хүнд илүү хялбар байх нь ойлгомжтой байгаа мэт. Энэ нь байгал орчинд хор нөлөөтэй гэсэн байдаг. Үнэхээр бид өөрсдөө тэрийгээ солих техник тоног төхөөрөмжийг нь оруулж ирээд, босгоод сольдог болчихвол асуудал шийдэгдэж байгаа хэрэг биш үү?

4- Аль вариант нь илүү ашигтай вэ? гэж дараагийн асуудал дээр би анхнаасаа харснаараа нөгөө өргөн цариг болоод зурган дээр харуулсан вариантыг нь ашигтайд тооцож харж байгаа. Мэдээж надад судалгаа шинжилгээ байхгүй ч энгийн ухаанаар бодоход бол тэгэж л харагдаад байгаа юм даа... Ямар хөрөнгөөрөө яаж босгох уу? гээд л элдвийн гошин асуултаа асуугаад л, дараа нь яаж тэр мөнгөө төлөх үү гэх мэтчилэн... Гайгүйхэн шиг авто зам тавьж чадаггүй манай улсад төмөр зам нь ингээд босчихвол ядаж л хүн тээвэр дээр тасалбар хямдрана, ачаа товар-г зөөхөд ч хялбар болно. Орос хятадтайгаа хоёулантай нь холбогдож эхлэнэ. Зам урт байх тусмаа нөгөө яриад байгаа нэмүү өртөг чинь нэмэгдэнэ, Сайншандын цогцолборын түүхий эд хялбар хүрдэг болно, зам дагасан ажилчид, тосгон суурингууд үүснэ. Хүмүүс ажилтай болно гэх мэтчилэн яаж ч байсан батлагдсан ажил нь байгаа юм даа...

Энэ нэвтрүүлгээс надад таалагдсан үгс байлаа. Тэр нь Х.Баттулга сайдын "ийм ажлаас болж шоронд ороход яадаг юм" , Д.Бямбасүрэн ЕС асангийн "Мэдэх үү? Чадах уу? Нэр төртэй юу?", А.Гантөмөр транском-н захирал "Үхэхээсээ өмнө нэг юм хийгээд үхмээр байна шд" гэдэг үгс нь таалагдсан юм.

Төгсгөлд нь ТӨР БИЗНЕС 2ыг л бид хэтэрхий их хутгаж байна даа... Тэр ажлыг нь мөнгийг нь өгөөд баталсан ёсоор нь хурдан хийлгэж аль л гэж хүсмээр байна.

Комментариев нет

Технологии Blogger.