Үнэн эсвэл Худал?
Үнэн эсвэл Худал? гэж би бодож үздэг юм. Аль нь зөв, аль нь буруу болох талаар хааяахан бодлоо чилээчихдэг тал бий... Та харин юу гэж бодож байна энэ талаар?
Ингээд өөрийнхөө бодлыг энд буулгая...
Үнэн гэж яг юу болох талаар бодвол үнэн гэдэг маань үнэн л зүйлийг хэлдгийн байна, бас худал гэдэг маань худлаа зүйлийг. Тэгвэл яаж үнэн худлын тодорхойлолтыг арай өөрөөр хийх вэ, саяны бичдэг бол шал утгагүй, бас ойлгомжгүй тийм зүйл болчихлоо. Ахиж толгойгоо гашилгаж үзээд өөрийнхөө хувьд бол өөр тодорхойлолт олсонгүй. Харин энэ асуудлыг хэрхэн өөрөөсөө эвтэйхэн холдуулаад цэг тавих тийм аргыг нь бодож олсон юм.
Хүний хорвоод үхэж төрөх гэдэг ерөөсөө хоёрхон л үнэн байдгаас бусад нь бүгд харьцангуй ойлголт байгаа юм. Яагаад ингэж бодов гэвэл миний нөгөө л цэг тавьсан дүгнэлтийн талаар одоо бичэе.
Хэн нэгний Үнэн гэж бодсон зүйл заавал надад ҮНЭН байх албагүй, тэр хүн ч надад үүнийг нотлон тулгах эрхгүй, би ч түүний ҮНЭН-г няцаах эрх бас байхгүй. Учир нь энэ ойлголтууд маань хувь хүний өөрийнх нь үзэл бодлын харах өнцөг юм байна гэж бодсон юм. Бид аливаа зүйлийг аль талаас нь харна, түүндээ хэрхэн итгэж чадна тэнд үнэн, зөв гэсэн хоёр ойлголт байна. Харин нөгөө талд нь өөр өнцгөөс харж байгаа тэр хүмүүст мөн л өөрсдийнх нь үзэл бодол үнэн боловч эсрэг талд нь зогсож байгаа хүмүүст нь худал болж хувирах жишээтэй. Бодоод үзээрэй, тал аяга ус байна гэж хэлэх үү эсвэл тал нь хоосон аяга байна гэх үү?
Гэтэл Үнэн болон зөв гэдэг ойлголт маань олонхид үйлчилэх болчихож байх жишээтэй. Яагаад ингэж байна гэхээр нийгэм хаана олноороо нэг талаас нь харна тэнд үнэн байгаа юм. Тэдний итгэл үнэмшил зөв гэж харж байгаа учраас буруу байсан ч түүнийг үнэн,зөв гээд итгэх л юм бол зөв болчихно. Ингээд л болоо.
Тэгэхээр үнэн худал гэх ойлголт харьцангуй ойлголт болж байгаа юм. Хэн юунд итгэнэ, тэр л үнэн, хэн үл итгэнэ тэр буруу. Хаана олуулаа байна бүгд тэдний зөв, хаана цөөхүүлээ байна тэдний буруу... ИТГЭЛ гэдэг чинь л энэ бүгдийн гаргалаа юм уу даа... Магадгүй хэдэн жилийн дараа би энэ талаар ахиж бодож бичвэл арай өөрөөр бичиж магадгүй л юм. Харин өнөөдрийн хувьд би ингэж л тодорхойлоод орхилоо...
Leave a Comment