Жимсээр тоголсон нь...
Өглөө унтаж байсан найз маань залгаад манайх руу ирж байна гэнэ. Босож орой нь дэлбэлсэн гэр орноо хальт цэгцэлчихээд цайгаа ууж байтал орж ирээд жимс авчирч өгч байна. Идэх юманд нугасгүй хүн чинь яахав дээ, бөөн баяр жимсийг нь идээд л өдрийг барав. Харин хүчиллэг учраас их өлсүүлдэг юм билээ, эмэгтэй хүмүүсийг яаж турна гэж жимс идээд хоолшоод байдаг тал дээр нь гайхах ч бодол төрсөн. Мэдээж зургийн хоббитой хүн чинь юу гэж зүгээр идээд суухав, жимсных нь ганц хоёр зураг авав.
Ямар юм болсныг нь сонирхоод үзээрэй. Уран сайхны сэтгэлгээ маруухан учраас нэг их олон байрлал, сэдвээр авч чадсангүй. Яаж авах вэ гэж бодож идсээр байтал дуусчихсан. хаха.
Leave a Comment