Макро зураг сонирхож эхэлнэ ээ...


Өчигдөр ийм нэг юмтай боллоо. Хооронд нь холбож нэмсээр байгаад хамгийн дээд тал нь +14 болтол томруулаг юм байна. Миний дуран өөрөө 18-55мм -н энгийн дуранд таардаг л юм байна. 
Уг нь анх холын дуран сонирхсон боловч одоогоор миний сонирхох эд биш бололтой, дээр нь би өөрөө общий план-тай зурганд тааруухан, мэдрэмжгүй хүн л дээ. Харин иймэрхүү жижиг сажиг юманд бол арай гайгүй байх шиг санагдаад байдаг юм. Өөртөө лаг дүгнэлт хийсэн. хэхэ. Ингээд өчигдөр гэртээ ирээд энэнийхээ ид шидийг багахан гаргах гэж оролдож үзлээ. Гүй ээ яах вэ, гэдэг шиг одоохондоо миний чадвар тийм сайн биш ч боломжийн мэт санагдсан. Мэдээж гэхдээ шуналтаад улам л сайн линз авахыг хүснэ дээ. 



Юуны зураг авахаа мэдэхгүй харж суусан гүзээлзгэнээ санаад янз бүрээр авч үзсэн. Харин ганцхан энийг л янзалсан.

Энэ ч яахав, арай жижиг дээр нь туршиж үзсэн юм. Уг нь энэ Лаазгуайг тэнцвэрийг нь олж ташуу тогтоож үзэе гэж бодсон боловч мэдрэмж мөн дутсан гэжүүгаа хэхэ... Тэгээд яахав дээ, нэгэнт чадаагүй юм чинь хөл бөмбөгийн хачир болгоод л өнгөрөөсөн.

+14 дээр авсан зураг. Ромашка -н доторх хэсэг нэг иймэрхүү, бас нэг өөр ромашка нууд шиг...

Ромашка Гүзээлзгэнэ хоёр хэрхэн хослох бол? Танд юу гэж санагдаж байна? Өнгийг нь хэтэрхий хурц өгсөн байна гэсэн шүүмж авсан. Гоё өнгө гаргах гэж байгаа царай нь л энэ. Уг нь бол би өөрөө тийм хурц тод өнгөнд дургүй ч энд нэг иймэрхүү юм болцымаа...


Миний аваад байгаа бяцхан линз... ингээд л нийлүүлээд угсарчихна. Тус тусад нь ч авч болно. Гайгүй, боломжийн шүү ер нь...



Комментариев нет

Технологии Blogger.