Харахаар л инээд хүрээд байх юм... хаха


Зарим өглөө сонин сонин юм бодож босож ирэх юм. Өнөөдөр өглөө гэтэл өндөгөөр тогломоор санагдаад сэрлээ... хаха. Санагдаад сэрэх ч гэж дээ, урьд орой нь өндөг уучихаад хаяж амжаагүй байсан юм. Ингээд нөгөө уусан өндөгөн дээрээ зураг зурж эхлэв ээ. Би бол зургийн тал дээр үнэхээр авъяасгүй хүн. Харин энэ хоёрын нүүрийг зурсныхаа дараа энэ инээж байгаа нөхрийг харахаар өөрийн эрхгүй инээд хүрээд байгаан. хэхэ. Сүүлдээ нүүр зурцан болохоор амь оруулцан юм шиг санагдаад энэ хоёрыгоо хаяж чадахгүй байлгаад л байна... хэхэ. Уг нь хоёуланг нь инээлгэж зурах гэж байсан ажлын явцад өөр болж хувирсан. Ингээд нэг нь жоохон инээмсэглэсэн, нөгөө нэг нөхөр нь харин бахдалтай инээсэн царайтай болчихлоо. 
Хоёуланг нь зэрэгцүүлж байгаад харвал нэг нөгөөгөө шоолоод байгаа юм шиг, нөгөө нь бантсандаа бас юу юугүй уурлахгүй ч дагуулж инээчихээд л чимээгүй байгаа юм шиг царайтай болчихсон байгаа юм. хэхэ

Ингээд энэ хоёрынхоо зурганд ийм тайлбар бичив ""Хэзээд хичээсэн ч хэзээд бүтэлгүйтнэ. Хамаагүй. Ахиад хичээ. Ахиад бүтэлгүйт. Арай дээр бүтэлгүйт." Самуэл Бэккет"
Үгийн утганд, санаанд тайлбар хийх нь илүүц биз. Ямар ч асуудалд оролдоод л үз, бүтэхгүй байсан ч дахиад оролдоод л үз, хоёрдох удаагаа арай бүтэмжтэйгээр бүтэлгүйтэх болно гэдэг энэ санаа надад маш их таалагдсан юм.










Комментариев нет

Технологии Blogger.