Жүжигчин "ГАР" минь

Юун хачин гарчигтай сонин эд вэ? гэж бодож байна уу? хэхэ Аргагүй аргагүй би жоохон иймэрхүү нэр мэр оноож өгөх дөө маруухан хүн. Энд өөрийнхөө гарыг оролцуулсан хэдэн зургуудаа сонирхуулах гэж байгаа юм.
   Уг нь надад хүмүүсийг моделио болгоод авсан зурагнууд бий л дээ, гэхдээ тэд нарыгаа их хийхээр хүмүүс олон юм яриад ядаргаатаад байдаг юм, тиймээс тэд нарын зургийг нэг их оруулахгүй байхаар шийдсэн. хэхэ.
   Гадуур ганцаараа явж байх даа, эсвэл ямар нэгэн санаа олвол, авмаар санагдсан зүйлээ хааяа гартайгаа цуг авчихдаг юм. Заримд нь бол миний хувьд таарч тохирсон л юм шиг санагддаг, зарим үед бол хмммм гэж л боддог юм. Тэд нараасаа сонирхуулая.

  Өөр санаа оноо байвал ингэж аваарай, тэгэж аваарай гэж санал болгоорой за... хэхэ баярлана шүү.

Энэ зургийг бол харсан байх тийм үү? Тагтаачин болсон нь гэдэг нийтлэл дээр маань бусад зурагнуудтайгаа хамт байгаа. Тагтаа хооллож байсан энэ ингэж ирээд гаран дээр нэлээн удаан суусан, зогссон ч юм уу, хэхэ. Сүүлдээ гар ч чилээд нисгэсэн.

Гар биш хуруу маань орчихож, амьхандаа Солонго зурж байгаан. хэхэ. Гар хуруу хоёрт онцын ялгаа юу байсын хэхэ

Зун боллоо. Зуны эхний өдөр борооны дараа элсэн дээр алхаж явахдаа авсан зураг... HELLO SUMMER гэж нэртэй... хэхэ

Удаан хугацаанд бороогүй халсан тэнгэрийн дорх шаралсан навчис газраар хөглөрөн харагдах нь намрын өдрүүдийг санагдуулам... "Өнгөрсөнөө бүү март, өнгөрсөн чинь чиний хэн байсныг сануулна" гэдэг зураг.

Энийг харин өнөөдөр авлаа. Дуу хөгжим бол миний амьдралын салашгүй том хэсэг. Олон ч хүн үүнтэй санал нийлэх байх. Гэртээ амарч суухдаа дүрсгүйтээд гаран дээрээ ингээд зурчихлаа. Зургийн авъяасгүй хүн чинь зурах гэж хошин шог шиг л юм болох юм...
Утасгүй бол хэцүү хэцүү...

Энэ бол анх зургийн аппараттай болж байхад ёстой авах юмаа олж ядаж л авсан зураг "Туслаач" гэдэг зураг хэхэ



Комментариев нет

Технологии Blogger.