Миний холбосон хэдэн мөрт
Шүлэгч танд
Шүрэн үгтэй шүлэгч та шүлгийн мөртийг хэрхэн бүтээнэ вэ
Алтаар эмжсэн үг бүр чинь амьдралд минь ямар ухаан өгнө вэ
Аягүй ч гэлээ аминчлан үлдээсэн үгс тань
Аятай мэт сэтгэлд минь эгшиглэх юм.
Хүмүүний сэтгэлийг гижигдэх тэр увьдас тань
Хүнээс биш тэнгэрээс заяасан байдаг юм уу?
Үнэндээ үг гэж нэрлэх ч
Үг бус үнэт эрдэнэ байх юм..
Аялгууг би аялж чадах ч амандаа би үглэж эс чадна...
Leave a Comment